• Эхлэл
  • Монголын хамгийн том нарны станц цахилгаан үйлдвэрлэж эхэллээ

Монголын хамгийн том нарны станц цахилгаан үйлдвэрлэж эхэллээ

2017/01/19

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 250 орчим км-д байрлах Дархан-Уул аймгийн Хонгор суманд "Солар Повер Интернешнл” компани, Японы "Sharp” корпораци, "Shigemitsu shoji” компанитай хамтран байгуулсан 10МВт-ын хүчин чадалтай Нарны цахилгаан станцын нээлтийн ёслол өнөөдөр боллоо.

Монгол нарны эрчим хүчний асар их нөөцтэй. Гэвч ийм томоохон хэмжээний нарны цахилгаан станц байгаагүй юм. Хэдийгээр сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх талаар хүчтэй яригдаж байгаа ч Монгол Улсад одоогоор томоохон 50МВт-ын ганцхан салхины станц /Төв аймаг, Сэргэлэн сум. Салхитын салхины станц/ байдаг. Томоохон нарны цахилгаан станцын хувьд Дарханы энэхүү станц Монголдоо анхдагч болж байна. Нар салхины станц байгуулах зургаан том төсөл сүүлийн жилүүдэд яригдаж байгаа бөгөөд одоогоор Эрчим хүчний зохицуулах газраас 13 аж ахуйн нэгж нарны цахилгаан станцын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл аваад байгаа аж.

Өнөөдөр нээлтээ хийж байгаа нарны цахилгаан станц 2016 оны арванхоёрдугаар сараас туршилтаа эхлүүлж, 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс төвийн бүсийн эрчим хүчний системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн, 10МВт-ын хүчин чадалтай бөгөөд жилд 15.2 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэн, төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлж, 14.746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх урьдчилсан тооцоо гарсан байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт 9,2 сая ам.доллар. Үүний 80 хувийг Японы тал гаргажээ. 

Станцад Японы "Sharp” корпорацийн өндөр үзүүлэлттэй 32,274 ширхэг нарны зай суурилуулж, хамгийн сүүлийн үеийн технологи, нөү-хоу, туршлагыг ашиглаж, нам болон өндөр хүчдэлийн цахилгаан тоноглол зэрэг бусад тоног төхөөрөмжийг ХБНГУ-ын СМА компани болон Швед улсын АВВ компаниас нийлүүлсэн.Цахилгааны холболтын  кабель нь -40 хэмийн хүйтэн эрс тэс нөхцөлд найдвартай, өндөр үр ашигтай ажиллах шаардлагыг бүрэн хангажээ.

Дарханы нарны цахилгаан станц байгуулах ажлыг Нарны эрчим хүчний чиглэлээр 30 гаруй жил дагнан ажилласан, Физик-математикийн шинжлэх ухааны доктор Н.Энэбиш, Дарханы дулааны цахилгаан станцыг 10 гаруй жил удирдсан, Монгол Улсын Зөвлөх инженер Б.Мандалбаяр нарын эрчим хүчний салбарт олон жил ажилласан мэргэжлийн туршлагатай баг Японы "Sharp” корпораци, "Shigemitsu shoji” компанийн эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлжээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Together aimgiin sergelen sum yamarch salhigui bolson uchir n salhin
    2017 оны 01 сарын 27
  • Зочин
    Har uhaanaar neg hyatad tramp
    2017 оны 01 сарын 26
  • Зочин
    SAINSHANDAAS ANH TUMUR ZAMIIN TRASAA ALDHIHSAN GEDEG YUM BILEE TER TRASAA ZASVAL
    2017 оны 01 сарын 26
Сонин хачин