• Эхлэл
  • Ц.Нямдорж гишүүний хүү Н.Анхбаярын ”Эрдэнэт”-тэй хийсэн гэрээнүүдийг ил болгож байна

Ц.Нямдорж гишүүний хүү Н.Анхбаярын ”Эрдэнэт”-тэй хийсэн гэрээнүүдийг ил болгож байна

2017/01/23

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” корпораци худалдан авсан явдал бол луйвар. Би энэ луйврын эсрэг сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ. Надад одоо нам, дарга хамаагүй шүү. Намайг “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гээд ингэж байна гэх”. Энэ бол дэндүү жижиг асуудал” хэмээн улс төр, бизнес дэх ашиг сонирхлын бүлэглэлүүдийн эсрэг хатуухан үг хэлсэн нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж. Харин түүнтэй Төрийн тэргүүний сэнтийгээс “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбогдуулан харилцан “гал нээлцсэн” хүн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Ц.Нямдорж гишүүн намрын халуун өдрүүдийг “Эрдэнэт”-ийн 49 хувиар үргэлжлүүлж “Энэ асуудлын ард Ц.Элбэгдорж байгаа” гэж чуулганы индрээс хорон үг чулуудсан, харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улстөрчийн сүржин мэдэгдлийн цаана явцуу эрх ашиг байдаг. Надад “Эрдэнэт” дээр нэг ч төгрөгийн ашиг сонирхол байхгүй” гэж хэлсэн... Төрийн тэргүүн сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Ц.Нямдоржийн талаар хоржоонтой бөгөөд хошин утга бүхий үгсийг хэлж, Увс нутгийн дүү болох Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн талаар “Б.Чойжилсүрэнгээс өөр Сангийн сайд хийчих хүн МАН-д алга уу” хэмээн халаглаж байсан. Энэ үгийг нь “уншваас” Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зөвхөн Ц.Нямдорж болон UBS  бүлэглэлийнхэн Монголын банк, санхүүгийн бодлогыг атгачихаад байгааг илчилснээс гадна МАН-ын байгуулсан Засгийн газрын талаар “Уг нь нэгэнт ажлаа эхэлснийх хоёр жил ажиллуулчихмаар л байна шүү дээ” гэж хэлсэн нь эрх баригч хүчнийхэнд том дохио өгсөн биз ээ. 
Дөчин есөн хувиас үүдэлтэйгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын дунд өрнөж буй сөргөлдөөнд С.Эрдэнэ гишүүн оролцон тоглож эхэллээ. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж гишүүний зүгээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу чиглүүлсэн “гал”-ыг АН дахь “Шонхор” фракцийн лидер, УИХ-ын гишүүн өөртөө татав. АН-ын даргад нэр дэвшигч “сумтай” тав “ташууртай” тав болон хувирахын цагт тэрбээр “Ц.Нямдоржийн хүү аавыгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд байхад “Эрдэнэт” үйлдвэрт 2.5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн. Эрх баригчид муу юм болгоныг АН руу чихдэг атлаа “Эрдэнэт”-д бэлгэвч хүртэл шахдаг байснаа яагаад ярихгүй байгаа юм бэ” гэж намынхаа гишүүд, дэмжигчидтэй уулзах үеэрээ хэлсэн юм. Энэ дүрс бичлэг сошиал ертөнцөөр нэг тарж “Мөнөөх шударга гэгддэг Ц.Нямдорж гишүүний үнэн нүүр царай ил болох нь энэ үү. Алив, тайлбар хийгээч” хэмээн бухимдагсад эрхэм гишүүнээс хэдэн өдөр тайлбар нэхэв. Харин Ц.Нямдорж гишүүн Төрийн ордонд сэтгүүлчдэд “С.Эрдэнэ аль дивангарын юм ярьсан байна лээ. Баримтаа гаргаад харуулчих хэрэгтэй” гэж хэлсэн биш дарин дээр давс нэмэв. Үг унагаж, үйлдэл гаргав уу үгүй юү өөнтөглөж, шүүмжилж, бүр загнаж жиргэдэг жиргээчид, нүүр номчид “Аль дивангарын юм” гэнэ ээ. Тэгэхээр оргүй зүйл биш байх нь. Улаан цагаандаа гарчих юм байна л даа” гэж одоо ч бичсээр л байна. Ингэхэд С.Эрдэнэ, Ц.Нямдорж хоёрын аль нь үнэн яриад байна вэ. “Шударга улстөрч” гэх тодотголтой, өөрийнх нь хэлсэнчлэн Монгол төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэж яваа Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс” корпораци хувьчилж авсныг тэгтлээ эсэргүүцээд буйн цаана үнэхээр хувийн ашиг сонирхол нь байгаа юу. С.Эрдэнэ гишүүний хийсэн ноцтой мэдээлэл үнэн үү. Энэ талаар тодруулж багагүй эрэл хайгуул хийсний эцэст Ц.Нямдорж гишүүний хүү Н.Анхбаярын “Эрдэнэт” үйлдвэртэй хийж байсан гэрээнүүдийг уншигчдадаа толилуулж байна.

Нямдоржийн Анхбаяр ГХЯ-ны газрын даргаар ажилладаг. Тэрбээр өмнө нь АНУ-д дипломат албанд ажиллаж байсан. “Төрийн алба хашдаг хүн яахаараа “Эрдэнэт”-тэй С.Эрдэнэ гишүүний хэлсэнчлэн шахааны бизнес хийдэг билээ” гэж зарим нь гайхах байх. Тэгвэл тэрбээр “Анлимитед” гэдэг компанийн захирлын хувиар МАХН (МАН) эрх барьж байхад “Эрдэнэт” үйлдвэртэй бизнесийн нэлээд “зузаан харилцаатай” байсан бололтой. Түүний хувийн компани болох “Анлимитед” ХХК 2004 оны нэгдүгээр сарын 30-нд нийт 206700 ам.долларын гэрээг “Эрдэнэт” үйлдвэртэй хийж байсан баримтыг та бүхэн харж байна. Талууд гэрээний зүйл заалтаа зөрчвөл Арбитрын шүүхэд хандаж болох тухай заалттай энэхүү гэрээ (Бүх гэрээ ийм заалттай)-нд “Анлимитед” ХХК-ийг төлөөлж захирал Н.Анхбаяр гарын үсэг зурсан аж.

 Мөн ийм гэрээ байх! Бидэнд олдсон хоёр дахь баримт буюу энэхүү гэрээг “Анлимитед” ХХК-ийнхан 2004 оны тавдугаар сард “Эрдэнэт” үйлдвэртэй хийсэн юм байна. Бүтээгдэхүүн нийлүүлэх утга бүхий энэхүү гэрээний дагуу “Эрдэнэт” үйлдвэр 298700 ам.доллар төлөх үүрэг хүлээжээ. 

Бас нэг гэрээ! “Анлимитед” ХХК, “Эрдэнэт” үйлдвэр хооронд энэхүү гэрээг 2006 оны долдугаар сарын 28-нд байгуулжээ. Нийт 255 мянган ам.доллар бүхий үнийн дүнтэй энэхүү гэрээ С.Эрдэнэ гишүүний хэлснээр “Шахааны бизнес”-ийн гэрээ, мөн үү биш үү гэдгийг уншигч та бүхэн болгооно биз. Мөн эрхэм гишүүнээс баримт шаардсан Ц.Нямдорж гишүүн энэ талаар ямар тайлбар хийх бол... Түүний хүү Н.Анхбаяр УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүг “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байх үед энэхүү гэрээг хийжээ. Харин тэр үед аав нь УИХ-ын дарга байв. Экс гишүүн Х.Наранхүү өдгөө улс төр дэх сураг алдарсан эрхмүүдийн нэг болсон. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлсэнтэй холбоотой мөнгө төгрөгийн асуудалд Н.Энхбаяр холбогдох үед АТГ-т шалгагдаж байсан цагаасаа хойш таг чиг болсон. 

Дээрх гэрээнүүдийн тус бүрийн үнийн дүнг нэгтгэвэл, нийт 760400 ам.доллар болж байна. 2004, 2006 онд ам.долларын ханш 1180-1205 төгрөгтэй тэнцэж байсан гэх албан бус мэдээлэл бий. Харин АН-ын гишүүд, дэмжигчдийн өмнө С.Эрдэнэ гишүүний хийсэн мэдээлэл үнэн бол Н.Анхбаярын мэдэлд байдаг “Анлимитед” ХХК өөр гэрээнүүд ч хийсэн байж болох талтай. Учир нь С.Эрдэнэ “2.5 тэрбум төгрөгийн шахааны бизнес хийсэн” гэж мэдэгдсэн. Тийм учраас эрхэм гишүүнээс Ц.Нямдорж гишүүний адил баримт нэхэж болохгүй гэж үү. Эдгээр гэрээнээс гадна шахааны бизнесийн талаарх өөр баримтууд олдвол өрсөлдөгч намынхан хийгээд сөргөлдөгч улстөрчид нь баримтуудаа бариад АТГ-т хандана уу, цагдаа руу гүйцгээнэ үү өөрсдийнх нь мэдэх хэрэг.   
    Эцэст нь сонирхол татах хэд хэдэн зүйл байна. “Анлимитед” ХХК одоо ГХЯ-ны газрын дарга Н.Анхбаярын нэр дээр хэвээр байгаа юу. Хэрэв тийм бол тэрбээр хөрөнгө орлогодоо энэ компаниа мэдүүлсэн үү. Байгуулсан компани нь өнөөдрийг хүртэл өөрийнх нь нэр дээр хэвээр байгаа ч АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ дурдаагүй бол яах вэ. “Шударга” гэгдэх Ц.Нямдорж гишүүний хүү “Хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан” нэгэн болж таарах уу. Энэ мэт хариулт нэхсэн олон асуулт гарч ирлээ. Эрхэм гишүүний хүүтэй холбоотой баримт бүхий мэдээллийг хүргэхэд ийм байна. 

Эх сурвалж: http://www.analiz.mn/

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    хэдэн оны гэрээ вэ 10 гаруй жилийн өмнөх юм сөхөөд ойлгохгүй байна.
    2017 оны 01 сарын 28
  • Зочин
    Ц.Нямдорж дандаа хэрүүл хийж нам, бүлэглэлүүдийг талцуулдаг, хувь хүмүүсийг дайрч доромжилдогоо болимоор юм. Өнөөдрийн Сангийн сайд Чойжилсүрэнг улс төрд оруулсныхаа төлөөсөнд Байр авсан, түүнийгээ |найзын байраа түрээсэлж байгаа| гэдэг. Мөн Чойжилсүрэнгийн нүүрс зөөдөг 1ОО-н тн-ийн даацтай автомашинуудаас 2О-ых нь орлогыг авдаг гээд өчнөөн зүйл олны дунд яригдаж байна. Ийтээс Эрдэнэтийн 49%-д хувийн сонирхолоороо шунаад байна уу? гэж бодордох юм. Одоо Нямдорж 1О-н жил амьдрах уу?, үгүй юү? гэж байж наад атаач хуурамч зангаа татаад сайхан налайж суугаад, сургаалаа хайрлаад сүүлчийн амьдарлаа нэр хүндтэй өнгөрөөч дээ. Харин Эрдэнэ гишүүн сайн байна. Шударга юманд сайн тэмцэх хэрэгтэй.
    2017 оны 01 сарын 28
  • Зочин
    Ц.Нямдорж дандаа хэрүүл хийж нам, бүлэглэлүүдийг талцуулдаг, хувь хүмүүсийг дайрч доромжилдогоо болимоор юм. Өнөөдрийн Сангийн сайд Чойжилсүрэнг улс төрд оруулсныхаа төлөөсөнд Байр авсан, түүнийгээ |найзын байраа түрээсэлж байгаа| гэдэг. Мөн Чойжилсүрэнгийн нүүрс зөөдөг 1ОО-н тн-ийн даацтай автомашинуудаас 2О-ых нь орлогыг авдаг гээд өчнөөн зүйл олны дунд яригдаж байна. Ийтээс Эрдэнэтийн 49%-д хувийн сонирхолоороо шунаад байна уу? гэж бодордох юм. Одоо Нямдорж 1О-н жил амьдрах уу?, үгүй юү? гэж байж наад атаач хуурамч зангаа татаад сайхан налайж суугаад, сургаалаа хайрлаад сүүлчийн амьдарлаа нэр хүндтэй өнгөрөөч дээ. Харин Эрдэнэ гишүүн сайн байна. Шударга юманд сайн тэмцэх хэрэгтэй.
    2017 оны 01 сарын 28
  • zochin
    би гэрээг нь дэмжээрэй гээд таньдаг хүндээ хэлсэн гээд байгаа чинь ашиг сонирхлын хууль зөрчсөн үйлдэл биш үү - Harin yag tiim bgaa biz. Uuruu shudarga l gene. getel huuli zurchsuniiguu umuuruud, buur yaval ch yag gecen shinjtei bna sh d. Esvel buur buruu zuvuu yalgadaggui erguu amitan yumuu
    2017 оны 01 сарын 25
  • Зочин
    ganta zorigtoi ugh heldeg huniig yahnuu
    2017 оны 01 сарын 25
  • Зочин
    za yahavde huurhii buh hun l tsarai aldaad l hun guigaad yavdag bizde surtei huurhi
    2017 оны 01 сарын 25
  • Зочин
    Барилга барьж бизнэс хийнэ гэдэг маш их ажил орно,гэтэл шахааны бизнэс бол зүгээр л орж ирэх мөнгө шүүдээ
    2017 оны 01 сарын 24
  • зочин
    би гэрээг нь дэмжээрэй гээд таньдаг хүндээ хэлсэн гээд байгаа чинь ашиг сонирхлын хууль зөрчсөн үйлдэл биш үү
    2017 оны 01 сарын 24
  • zochin
    idsen uusan humuus ni bie bieniihee hulgailsan barisaniig gargaj irj baigd ee.yund durguitseed baigaa yum.bur ushuu ih bugsuu uhatsgaa
    2017 оны 01 сарын 24
  • Зочин
    Энэ баримт олох гэж архив ухаж их л ажил хийж дээ Эрдэнэ гуай Тэгж яваад өөрийнхөө 80- аад оны шүүх хурлын баримтийг гаргачихаж л дээ ккк Моголчууд бүтэхгүй ээ
    2017 оны 01 сарын 24
  • Зочин
    Бат-үүлийн хүү барилга барьж бизнес хийж л бсан шд Болохгүй нь юу бна Монголчууд удахгүй хужаагийн хоол болно доо Хоорондоо бөгсөө ухдаг , Үр хүүхдүүд минь яаж зовох болоо Шударга явдал гэхээсээ илүү тамын тогооны үлгэр юм бна гэж харагдаж бна , Эртхэн үр хүүхдээ гадаадад гаргах нь дээр юм бна доо
    2017 оны 01 сарын 24
  • Зочинz
    Эрдэнэ их маадгар бгаа бх даа , Эрдэнэтэд ийм зүйл нийлүүлдэг иргэн компанууд зөндөө л бгаа яагаад болохгүй гэж , Бат - эрдэнэ аварга Балжинням аварга 2 бас л ийм юм хийж бсан гэдэг , Хууль зөрчөө юу , Эрдэнэ шиг идэж уугаагүй л бна даг Энгийн бизнес л бна
    2017 оны 01 сарын 24
  • Зочин
    �?�?�?ЬЁ �?�?
    2017 оны 01 сарын 23
  • Зочин
    БОЛЬЁ ОО
    2017 оны 01 сарын 23
  • Манай Анхаа
    Манай Анхаа Одоо Болсон шуу дээ. Эрдэнэ больдоо.. Огорсон юм сохоод дэмий л Байхгуй Юу.. Бизнес Нэр цэвэр шудрага ХУН. Нямдоржийн Хумуус мэднэ
    2017 оны 01 сарын 23
  • Кк.манай Анхааралдаа Одоо Болсон шуу дээ
    Манай Анхааралдаа Одоо Болоод удач бна
    2017 оны 01 сарын 23
  • Бизнес бол жудагтай.
    Бизнес бол жудагтай 1000 000 $ доллар дотор шаха хийдэг.. Эрдэнэ бол нууцгуй хэлэхэд Олон тэрбумаар хийдэг шуу дээ.. Одоо Энэ компании ах дуу нар хариуцаад шахаагаа хийж БАЙГАА .. Надад хамаагуйээ
    2017 оны 01 сарын 23
  • Энэ дээр уеийн жижиг асуудалаа
    Энэ дээр уеийн жоохон зуйлэээ.. Одоо Оор Нэр дээр хийдэг Болсон шуу дээ.. 780 000 $ долларын жижиг гэрээн дээр Эрдэнэ дэмий л Байхгуй Юу.. Одоо оор хун удирдаж байгаа
    2017 оны 01 сарын 23
  • Зочин
    Энэ ариун явдал уу? аан.
    2017 оны 01 сарын 23