• Эхлэл
  • Ц.Мөнх-Оргил Хятадын талаас дахин уучлал гуйв

Ц.Мөнх-Оргил Хятадын талаас дахин уучлал гуйв

2017/01/24

Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Далай ламын айлчлалын талаар БНХАУ-ын талаас уучлал гуйсан гэсэн мэдээлэл гарч, шуугиан тарьсан. Тухайн үедээ Ц.Мөнх-Оргил сайд үүнийг үгүйсгэж байсан. Тэгвэл 2017 оны 1 дүгээр  сарын 24-ний өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярьсан талаар албан мэдээлэл Гадаад хэргийн яамны албан ёсны вэб сайтад гарсан байна. Уг мэдээнд Гандантэгчэнлин хийдийн урилгаар Далай ламын Монголд хийсэн айлчлал Монгол, Хятадын найрсаг харилцаанд сөрөг нөлөө үзүүлсэнд  Монгол Улсын Засгийн газар харамсч байгаагаа илэрхийлээд X Богдыг тодруулах асуудлаар өмнө нь олон нийтэд Монголын хэвлэлээр мэдэгдсэн байр сууриа бататгаж байна гэсэн байна. Ингээд албан мэдээг бүрэн эхээр нь хүргэж байна. 

2017 оны 1 дүгээр  сарын 24-ний өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярив.

            Ц.Мөнх-Оргил сайд хэлэхдээ, Монгол Улс нь “Нэг Хятад”-ын уламжлалт бодлогыг тууштай баримталж, Түвд нь Хятадын салшгүй нэг хэсэг бөгөөд Түвдийн асуудал Хятадын дотоод хэрэг гэж үзсээр ирсэн бөгөөд бие биеийнхээ язгуур ашиг сонирхлыг хүндэтгэх нь хоёр талын харилцааны хөгжлийн суурь зарчим гэж үздэгээ тэмдэглэв. Гандантэгчэнлин хийдийн урилгаар Далай ламын Монголд хийсэн айлчлал Монгол, Хятадын найрсаг харилцаанд сөрөг нөлөө үзүүлсэнд  Монгол Улсын Засгийн газар харамсч байгааг тэрээр илэрхийлэв. Түүнчлэн Далай ламын айлчлал болон X Богдыг тодруулах асуудлаар өмнө нь олон нийтэд Монголын хэвлэлээр мэдэгдсэн байр сууриа дахин илэрхийлж, монголын тал БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөгөө онцлон тэмдэглэв.

            БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ, Хятад, Монголын харилцааг тогтвортой хөгжүүлэх нь хоёр улс болон хоёр улсын ард түмний язгуур эрх ашигт нийцнэ гэдгийг тэмдэглээд монголын талын өмнө нь хэвлэл, мэдээллээр нээлттэй мэдээлсэн байр суурь, ялангуяа энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай ламыг айлчлуулахгүй байх тухай тодорхой амлалт өгснийг хятадын тал анхааралдаа авснаа илэрхийлэв. Цаашид монголын тал хоёр улсын харилцааны хөгжлийн төлөө хятадын талын язгуур эрх ашгийг хүндэтгэн, Хятад, Монголын харилцаанд бий болсон сөрөг нөлөөг арилгахад бодитой хүчин чармайлт гаргаж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

            Ярианы төгсгөлд Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд хамтын хүчин чармайлт гаргаж, хамтран ажиллахаа санал нэгтэй илэрхийлэв Гадаад хэргийн яам гэжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    энэ новшийг хурдан зайлуул хятад цус байна
    2017 оны 01 сарын 26
  • Зочин
    Энэ малыг юу гэж гадаад харилцааны сайдаар томилдог бна аа! Урьд нь юу хийж байсныг эрхбиш мэдмээр юм даа!
    2017 оны 01 сарын 25
  • ЗОЧИН
    ЭНЭ НЭГ ЮМ ЯАГААД Л ХЯТАДААС ДАХИН ДАХИН УУЧЛАЛТ ГУЙГААД БӨХӨЛЗӨӨД БАЙНАА. НЭГМӨСӨН НЭГ ХЯТАД БОДЛОГОНД НЬ ОРООД НЭГ УЛС БОЛОХ ГЭЭД БАЙНА УУ?? ХААШАА ЮМ БЭЭ? МОНГОЛ ТУСГААР УЛС БИШ ЮМ УУ ХААШАА ЮМ БЭ? ИЙМ БАЛАЙ ГАДААД ХЭРГИЙН САЙДАА ОГЦРУУЛААЧЭЭ. МАН
    2017 оны 01 сарын 25