• Эхлэл
  • Улс төр
  • С.Эрдэнэ:Мөнгө тараасан бол намын дарга болох ёс зүй надад байхгүй

С.Эрдэнэ:Мөнгө тараасан бол намын дарга болох ёс зүй надад байхгүй

2017.01.30

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Ардчилсан намаас өнөөдөр 12.00 цагт тус намын даргын сонгуульд УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ ялсан болохыг албан ёсоор зарлалаа. Хэвлэлийн бага хуралд Ардчилсан намын Сонгуулийн хороо, Ардчилсан намын одоогийн дарга З.Энхболд, ялалт байгуулсан гэгдэж байгаа С.Эрдэнэ, таван өрсөлдөгчийн нэг Ж.Батзандан нар оролцсон юм. Ингээд хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуусан асуулт хариултыг хэсэгчлэн хүргэж байна.  

-Санал өгөх явцад хууль бус асуудлууд гарсан гэсэн гомдлууд гарч байгаа. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

АН-ын Сонгуулийн хорооны дарга

-Мэр сэр гомдлууд ирж байгаа. Ирсэн гомдлуудыг дүүрэг, аймаг, сумын сонгуулийн байгууллагууд гат шатандаа шийдээд явна. Намын даргын Сонгуулийн хороонд мөн өчигдөр дуудлага, мэдээлэл ирсэн. Гомдол, мэдээллийг Хяналтын дэд хороо хүлээж аваад хариуг нь өгөөд явж байгаа. Өчигдөр орой ирсэн гомдлуудыг өнөөдөр өглөө хариуг нь өгч байгаа. Дүрэм журмын дагуу шийдээд явж байгаа

З.Энхболд:Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

-Нэгдүгээр сарын 6-ны өдөр намын төв байран дээр өргөдлөө өгсөн 16 мянган хүний өргөдлийг хүчингүй болгосонн. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Батчимэг гэхэд саналаа өгч чадаагүй гэж байгаа?  

Ардчилсан намын дарга З.Энхболд:

-Таван нэр дэвшигчдээ би 22-нд үдийн хоолоор дайлж ярилцахад “Анхан, дунд шатны намын хүмүүс хувьчлагдчихаад, шинэ хүн очихоор бүртгэхгүй байна аа” гэсэн зүйл яригдсан. Тэгээд  25-нд тушаал гаргаж анхан дунд шатны байгууллагад өөрийн биеэр очиж бүртгүүлнэ. Түүнийг нь хүлээж авахгүй байвал төв нам дээр ирж бүртгүүлнэ гэсэн зүйл оруулсан. Гэхдээ яг  ав адилхан, өөрийн биеэр ирж бүртгүүлнэ гэсэн процетур явах ёстой. Ингээд би нэгдүгээр сарын 2-20 хүртэл хөдөө яваад ирэхэд бөөн маргаан дэгдсэн байсан. Хэрэг эрхлэх газрын ажилтнууд зуу, зуугаар нь бүртгэлийн анкет авсан байсан. Ингээд дөрвөн нэр дэвшигч Л.Гантөмөрөөс бусадтай  нь ярилцаад 16 мянган анкетыг хүчингүй болгосон. Өнөөдрөөс энэ анкетыг шивж бүртгэж эхэлнэ. Энэ бол зөвхөн одоо намын даргын сонгуульд биш цаашид ҮЗХ шинэчлэх, дунд шатны намын дарга нараа мөн сонгох өөрчлөлтөд хэрэгтэй. Би ер нь аль нэг нэр дэвшигчийг тухайлан дэмжихгүй гэдгээ хэлсэн байгаа. Миний сошиал дээр ч хэн нэгнийг дэмжсээ зүйл байхгүй байгааг хараарай.  

-Таныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гээд байгаа.

-Ерөнхийлөгчид дэвшихгүй гэдгээ Мөнхбаясгалангийн нэвтрүүлэгт орохдоо хэлсэн хэлсэн. Одоо ч хэлье. Надаас нэг юмыг дахин дахин асууж цаг алдах хэрэггүй. З.Энхболд 2020 он хүртэл ямар нэгэн ажилд очихгүй, миний төлөө битгий санаа зовцгоо. Жирийн хүн шиг амармаар байна. Уг нь би чинь сонгуулийн дараа өргөдлөө өгчихсөн хүн шүү дээ. Намын дүрэм өөрчлөгдсөн учраас цаашид намын даргыг сонгох ажлаа үргэлжлүүлж, одоо та нарын асуултанд хариулаад сууж байгаа хүн шүү дээ.

-С.Эрдэнийг мөнгө тарааж байна гэсэн бичлэг явсан?

С.Эрдэнэ-Баримтгүй, гүтгэлгийн чанартай ийм зүйл хийхээ одоо болимоор юм. Хэрвээ надад мөнгө тараасан гэх ганц ч гэсэн зүйл байх юм бол намын даргын албан тушаалд очихгүй байх ёс зүй надад байгаа. Ямар ч аргаар элдэв оноо цуглуулах гэсэн оролдлогууд гарсан. Гүтгэлгийн шинжтэй асуудлуудыг Сонгуулийн хороо шалгаж үзсэн байх аа. Нүүр байхгүй, нэр байхгүй, хоёр хүн зогсч байгаад зохиомлоор бичлэг хийхийг одоо орчин үед хэн ч хийж чадна шүү дээ. Энэ бичлэгт Эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал байсан эмэгтэй гол дүрд тоглосон, гишүүн асан Ц.Оюунгэрэл зохион байгуулсан гэж сонссон. Баримтгүй юмаар зохиомол асуудал тавих өөр. Манай сонгуулийн хороо ялгаж салгах байх аа

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here

Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү

С.Эрдэнийг эргүүлэн татах хүсэлт гаргалаа

 


Сэтгэгдэл:
ЯГ ОДОО
ИХ УНШСАН