• Эхлэл
  • УИХ:“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахаар болов

УИХ:“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахаар болов

2017/02/10

Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш дуулиан тарьж байсан “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн ОХУ-ын эзэмшлийн 49 хувийн талаарх асуудлаар УИХ шийдвэр гаргалаа /2017.02.10/. Энэ өдөр УИХ-ын хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэн УИХ-ын нэгдсэн чуулганы өндөрлөхийн өмнө нэгдсэн хуралдаанд оруулж ирж, олонхийн саналаар баталлаа. Чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлэв. /Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг энд дарж уншина уу/

Үүний дараа УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар 61 гишүүний ирцтэйгээр уг асуудлыг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалган гишүүдийн 80.3 хувь нь дэмжсэнээр УИХ-аас тогтоол баталлаа.

Үүнд УИХ-ын олонх МАН-ын 49 гишүүн нь “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн мэдэлд авахыг дэмжиж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН, Л.Болд, Б.Дэлгэрсайхан, Д.Мурат, З.Нарантуяа, Б.Наранхүү, Б.Пүрэвдорж, Я.Санжмятав, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, С.Жавхлан /бие даагч/ нар болон МАН-ын бүлгээс Ч.Хүрэлбаатар ганцаархнаа эсрэг кноп дарсан юм.

УИХ-ын энэхүү шийдвэрийг олон нийт товчхондоо Эрдэнэтийн 49 хувийг шууд төрийн мэдэлд авахаар боллоо гэж ойлгож хүлээж авч байгаа. Энд мөн хувийн өмчийг дээрэмдсэн, УИХ шүүх эрх мэдлийн шийдвэр гаргасан гэсэн шүүмж хүчтэй өрнөж байгаа. Нөгөө талаасаа луйвардагдсан байсан өмч ард түмнийх болов гэж баярлагсад ч байна.

Мөн тогтоолоор 49 хувийг төрд авах талаар худалдан авсан компанитай хэлцэл хийхийг Засгийн газарт даалгасан гэсэн утгаар ч тайлбарлаж байгаа юм. Ингээд тогтоолыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу

Ц.Элбэгдорж:Эрдэнэтийг эх орондоо авчирсан нь амжилт

“Жаст”-ын 350 тэрбумыг төрөөр төлүүлэх “Нямдорж” ажиллагаа

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин