ОУСК болон Монгол Улс ногоон барилгыг дэмжинэ

2017.02.16

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.


Улаанбаатар хот, 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр – Дэлхийн банк группын гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) болон Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ) хооронд Монгол Улсад ногоон барилгыг дэмжин хөгжүүлэх зорилгоор ногоон барилгын заавал дагаж мөрдөх норм дүрэм болон холбогдох бодлогын баримт бичгүүдийг боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар Санамж бичиг байгуулав.

Монгол Улс нь Ази тив дэх хамгийн их хотожсон орнуудын нэг бөгөөд тус улсын хүн амын 72 хувь нь хот суурин газарт амьдарч байна. Хот суурин газрын нийт хүн амын 60 орчим хувь нь үндэсний сууц болох гэрт амьдардаг. Олон тооны шинэ болон хуучин барилгууд эрчим хүчний хувьд үр ашиг муутай  энгийн зуух болон нүүрсээр галладаг халаалтын системийг ашигласаар байна. Эдгээр нь эдийн засгийн хувьд үр ашиггүйн дээр өвлийн улиралд агаарын бохирдолд шууд нөлөөлдөг. Заавал дагаж мөрдөх болон сайн дурын арга хэмжээгээр дамжуулан барилгын зураг төсөл,  төлөвлөлтийг боловсронгуй болгосноор орон сууцны ашиглалтын сарын зардал буурах, иргэдийн эрүүл мэнд сайжрах, хүлэмжийн хий (ХХ)-н ялгарлыг бууруулах ач холбогдолтой юм.

“Энэхүү хамтын ажиллагаа нь барилгын салбарт эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлд Барилга, хот байгуулалтын яам болон Олон улсын санхүүгийн корпорацийн нягт түншлэлийн илэрхийлэл болж байна” гэдгийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш. Лхамсүрэн онцлон тэмдэглэв. Тэрээр “ОУСК-ийн дэмжлэгтэйгээр бид Монгол Улсад эрчим хүчний үр ашгийн талаарх норм дүрмийг хэрхэн боловсронгуй болгох талаар баримтлах тодорхой чиглэлтэй болно гэдэгт итгэж байна” гэв.

БХБЯ нь барилгын салбарт тогтвортой барилгыг хөгжүүлэх чиглэлийг баримтлан ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар дулааны алдагдлыг 2020 он гэхэд 2014 онтой харьцуулсанаар 20 хувь, 2030 он гэхэд 30 хувиар тус тус бууруулахаар зорьж байгаа. Засгийн газар энэхүү зорилтдоо хүрэхэд эрчим хүчний хэмнэлттэй барилга хувь нэмрээ оруулах болно.

“Эрчим хүчний хэмнэлт бол байгаль орчин болон бизнесийн хувьд ач холбогдолтой” болохыг ОУСК-ийн Хятад, Солонгос, Монголыг Улсыг хариуцсан менежер Саймон Эндрьюс тэмдэглэв.  Тэрээр “Гол түншүүдтэйгээ хамтран бид Монгол Улсад эрчим хүчний хэмнэлттэй барилгын салбарыг хөгжүүлэх замыг тавих болно” хэмээн онцлов.

ОУСК нь ногоон барилгын норм дүрэм боловсруулах, түүнчлэн ногоон барилгын эзэмшигчид болон төсөл хэрэгжүүлэгчдэд санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах талаар арвин их туршлага хуримтлуулсан бөгөөд энэ утгаараа барилгын салбарын нөөцийн хэмнэлтийн чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн хэмжээний тэргүүлэх хөгжлийн байгууллага юм. ОУСК-ийн ногоон барилгын  EDGE гэрчилгээ нь эрчим хүчний үр ашигтай технологийг барилгадаа хэрэгжүүлэхэд нь дэлхийн улс орнуудын барилгын мэргэжилтнүүдэд дэмжлэг үзүүлж, улмаар нөөцийг хэмнэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад  хувь нэмэр оруулдаг юм. ОУСК сүүлийн жилүүдэд Индонез, Филиппин, Вьетнам зэрэг бүс нутгийн хэд хэдэн оронд ногоон барилга/эрчим хүчний үр ашгийн талаар заавал мөрдөх дүрэм журмыг боловсруулах зөвлөх үйлчилгээ болон түүнийг хэрэгжүүлэх дэмжлэгийг амжилттай хэрэгжүүлсэн.

ОУСК-ийн тухайд
Дэлхийн банк группын гишүүн байгууллага - ОУСК нь шинээр хөгжиж буй зах зээлүүд дэх хувийн хэвшилд чиглэсэн дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. Бид дэлхийн 2000 гаруй бизнесийн байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд хамгийн их хэрэгцээтэй байгаа газарт нь  боломжийг бий болгох чиглэлээр сүүлийн 60 жилд хуримтлуулсан туршлагаа үйл ажиллагаандаа ашигладаг. Хувийн хэвшлийг дэмжих, ядуурлыг бууруулах, хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэхийн төлөө бид өөрийн хөрөнгө, чадавхи, нөлөөг дайчлан ажилладаг бөгөөд 2016 оны санхүүгийн жилд хөгжиж буй орнуудад оруулсан манай урт хугацааны хөрөнгө оруулалтын хэмжээ 19 тэрбум америк долларт хүрч өссөн.  Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.ifc.org<http://www.ifc.org>. цахим хуудаснаас авна уу.

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here


Сэтгэгдэл:
ЯГ ОДОО
ИХ УНШСАН