• Эхлэл
  • БСШУС-ын сайдыг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ

БСШУС-ын сайдыг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ

2017/05/31

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас огцруулах тухай саналыг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ.

Энэхүү асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн байна.

“Ж.Батсуурь нь ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэж үзэж байна” хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат саналаа өргөн мэдүүлэх үеэрээ хэлээд, УИХ-ын чуулганы хуралдаанаа хэлэлцүүлж өгөхийг хүсчээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин