• Эхлэл
  • Салаавч гаргасан Ц.Баярцогтын торгуулийг хүчингүй болголоо

Салаавч гаргасан Ц.Баярцогтын торгуулийг хүчингүй болголоо

2017/10/03

Энэ сарын 21-ны өдөр Ц.Баярцогт хэмээгч замын цагдаа руу салаавч гарган танхайрсан бичлэг сошиал тархаж шуугиан дэгдээсэн. Түүнд шаардлага тавьсан цагдаагийн ажилтныг ажлаас нь халсан гэсэн мэдээлэл гарсан ч үүнийг албаны эх сурвалж няцаасан билээ. Тэгвэл өнөөдөр олон нийтийн газар танхайрсан Ц.Баярцогтын гэм буруутай эсэхийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнийг 250 мянган төгрөгөөр торгох цагдаагийн шийдвэрийг хүчингүй болгожээ. 

Учир нь прокуророос 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Цагдаагийн байгууллагаас оногдуулсан 250.000 төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгож тодорхой хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд дүгнэлт бичиж хүргүүлсэн аж.

Тиймээс түүний торгуулийг шийтгэлийг хүчингүй болгосон ч баривчлах  эсэхийг тусад нь шалган шийдвэрлэх боломжтой аж. Учир нь зөрчлийг үргэлжлүүлэн шалгах эрх прокурорын байгууллагад хэвээр үлдэж байгаа юм. 

Прокурорын дүгнэлтийг үндэслэн зөрчлийг хэргийг хянан хэлэлцэх хүртэл хугацаанд иргэн Ц.Баярцогтыг 48 цаг хүртэл хугацаагаар саатуулаад байсан юм.   

Шүүхийн энэхүү шийдвэрийг прокурор эсэргүүцэх юм бол давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Хэрвээ шүүх хуралд оролцогч талууд давж заалдах шатны шүүхэд хандахгүй бол анхан шатны шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр болно. 

Ц.Баярцогтын танхайрч буй бичлэг тархсаны дараа түүнийг нөлөө бүхий УИХ-ын гишүүний хүргэн, өмнө нь удаа дараа залилангийн хэрэг хийж байсан гэсэн мэдээлэл гарч байсан юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна