• Эхлэл
  • Г.Дугаржав: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх шаардлага байна

Г.Дугаржав: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх шаардлага байна

2018/05/22

Ард олон улс төрчдөөс болоод амьдрал муу байна гэдэг. Харин улс төрчид Үндсэн хуулиас болоод ажиллаж болохгүй байна гэж тайлбар хэлэх нь бий. Монгол Улсын Үндсэн хууль бол төрийн эрх мэдлийн бүхий л хуваарилалтыг зааж тунхагласан эх хууль юм. Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс гэж Б.Чимид агсан хэлсэн байдаг. Тийм ч учраас Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт хийхдээ тун ч хянуур, нягт нямбай, ул суурьтай, судалгаа шинжилгээтэй, үндэслэлтэй хандах ёстой юм. Түүхэндээ Монгол Улс 1924 онд анхны Үндсэн хуулиа баталсанаас хойш 1940, 1960, 1992 онуудад шинэчлэн батлаж ирсэн байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой асуудал, хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг 2000, 2011, 2012, 2015 онуудад Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна. Үүнээс 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь улсын төрийн практикт нэгэнтээ туршигдаад байгаа бол түүнээс хойших хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал тодорхой хүрээнд хөндөгдсөөр ирсэн.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага бий эсэх талаар гол дүгнэлт өгсөн гол баримт бичиг бол УИХ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлсэн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн багийн боловсруулсан “Монгол Улсад ардчилалыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг: дүн шинжилгээ” (2015), “Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” (2016) судалгааны тайлангууд юм. Мөн түүнчлэн 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээс асууж шийдвэрлэнэ” гэсэн байна.
УИХ-аас Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр баталж, тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.3-т заасан асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлох”-д Зөвлөлдөх санал асуулгыг заавал явуулахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн аливаа нэмэлт, өөрчлөлтийг хувь хүн, байгууллага, нийгмийн нийтлэг саналыг харгалзах харилцааг тус хуулиар зохицуулсан. Энэ хүрээнд судлаачийн хувиар өөрийн хийж гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүнд тулгуурлан Үндсэн хуульд дараах нэмэлт өөрчлөлтийг оруулах санал дэвшүүлж байгаа юм.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншна уу. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин