• Эхлэл
  • Орос-Хятадын найрамдлын ”дөрвөн нууц”

Орос-Хятадын найрамдлын ”дөрвөн нууц”

2018/11/28

ОРОС-ХЯТАДЫН НАЙРАМДЛЫН “ДӨРВӨН НУУЦ” ХИЙГЭЭД ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Хятадын төр засгийн “Жэньмин жибао” сонин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин хоёрыг Дорнын эдийн засгийн форумын үеэр оросын Владивосток хотноо уулзасаны дараа хоёр орны найрамдлын “дөрвөн нууц”-ыг дэлгэн нийтэлсэн байна.

Сонин бичсэнээр Орос, Хятадын хоорондын харилцаа тогтвортой үргэлжилж, харилцан  биеийнхээ ашиг сонирхлыг хүндэтгэн түүнийг хамгаалахад бие биенээ дэмжих үндсэн дээр найрамдаж байгаа гэнэ.

Бээжин, Москвагийн стратегийн түншлэл нь хэвлэлийн тэмдэглэснээр дөрвөн зарчимд  тулгуурлаж байгаа юм байна.

Нэгдүгээрт,  хоёр орны харилцаа нь аль аль талын эрхийг хүндэтгэх зарчим дээр,

Хоёрдугаарт, Хятад оросын харилцаа нь аль нэг гуравдагч орны эрх ашгийн эсрэг чиглээгүй.

Гуравдугаарт, хоёр орны харилцаа найрамдал нөхөрлөл нь улс төр, эдийн засаг, соёл, байгаль орчин, шинжлэх ухаан техник, боловсрол гээд хамтын ажиллагааны  бүхий л талыг хамарч байгаа гэнэ. Женьмин жибаод бичсэнээр хоёр орны эдийн засгийн харилцаа тогтвортой өсч зөвхөн сүүлийн 15 жилд л гэхэд хоёр талын худалдаа 10 дахин өссөн гэнэ.

Дөрөвдүгээрт, Хятад-Оросын харилцааны гол үндэс нь хоёр орны дээд удирдагчдын нягт нөхөрлөл гэдгийг хэвлэл онцлон тэмдэглэжээ. Олон улсын нөхцөл байдал тогтворгүй байгаа хэдий ч Орос-Хятадын харилцаа хэвийн тогтвортой байгаа гэж сонин тэмдэглэсэн байна.

Хоёр тал “Нэг бүс-нэг зам” төсөл болон Евро Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны санаачлагыг дэмжиж  эрчим хүч, нисэх хүчин, сансар судлалын стартегийн томоохон төслүүдийг эхлүүлнэ” гэж Владимир Путин Владивостокт Си Зиньпинтэй уулзсаныхаа дараа хэлсэн.

Харин Си Зиньпин “Манай хамтын ажиллагаа санхүү, хөдөө аж ахуй, электрон худалдаа шинэ шинэ хүрээнд өргөжин тэлж байна. Хамтын ажиллагаа тооны хувьд ч, чанарын хувьд ч шинэ агуулгаар баяжин, хил хязгаар нь тэлсээр байна” гэж онцолсон юм.

Шинжээчдийн анхаарал татаж байгаа өөр нэг асуудал бол Орос-Хятадын цэргийн салбарын хамтын ажиллагаа.

Нэгдүгээрт, Стокгольмын энхийн асуудал хариуцсан хүрээлэнгийн судалгаагаар 2000-2017 онд Оросууд Хятадад 27,8 тэрбум ам.долларын зэвсэг экспортолсны зэрэгцээ оросын батлан хамгаалах үйлдвэрлэл хятадын зэвсэг техникийн төсөл боловсруулах салбарт идэвхтэй хамтран ажиллах боллоо.

Хятадууд оросын үйлдвэрийн зэвсгийг хууль бусаар хуулбарлаж байна /оросын СУ27СК сөнөөгч онгоцыг хятад хуулбарлан J-11B нэрээр үйлдвэрлэсэн/ гэсэн яриа гардаг ч бүхэлд нь авч үзвэл батлан хамгаалах салбарын харилцаа тогтвортой сайн хэвээр байсаар байна. Тэгээд ч хятадууд сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан технологийн салбарт зарим талаараа оросоос давж гараад байгаа.

Хоёрдугаарт, Орос, Хятад хоёр сүүлийн жилүүдэд хамтарсан хээрийн сургууль идэвхтэй хийх боллоо. Хуурай газар, далай тэнгис, агаарт командын бүхий л бүрэлдхүүн ашиглан сургуулилах болж байна. 2014 онд Дорнод Хятадын тэнгист, 2015 онд Япон тэнгист, 2016 онд Өмнөд хятадын тэнгист, 2017 онд Агнуурын тэнгист ийм сургуулиуд болж байна.

Энэ бүхнээс үүдээд оросын болон гадаадын цэргийн шинжээчид “энэ бүхэн юу хэлээд байна аа, аажимдаа цэргийн холбоо болж хувирах юм биш биз” хэмээн нэгэн дуугаар тэмдэглэхэд хүрч байна хэмээн inosmi.ru хэвлэлд Ю Коидзуми бичжээ.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН. Х.ӨЛЗИЙБАЯР


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Гол санаа нь цэргийн эвсэл аль нэг оронд НАТО халдах аваас харилцан туслалцах нууц гэрээ хийсэн байгаа.
    2018 оны 11 сарын 29
Сонин хачин