KFC-гийн Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн хүмүүс хордсон асуудал олны анхаарлын төвд байгаа. Анхны мэдээллээр хордлогын анхны мэдээлэл мэргэжлийн байгууллагуудад энэ сарын 12-нд ирсэн гэгдэж байсан боловч ХӨСҮТ-өөс мэдээлснээс бол хордсон хүмүүс хоёрдугаар сарын 8-нд эмнэлэгт хандсан. Ихэнх хүмүүс гэртээ бие даан эмчилгээ хийхээр цаг алдсан, мөн мэргэжлийн байгууллагуудаас сэрэмжлүүлэг гаргасны дараа эмнэлэгт хандсан хүмүүс олон байгаа гэжээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлснээр бол 247 хүн өвчилснөөс 42 нь эмнэлэгт эмчлүүлж байгаа гэжээ. Үүнээс өмнө буюу хоёрдугаар сарын 15-нд НМХГ-аас мэдээлэл хийхдээ чухам юунаас болж хордсон нь эцсийн байдлаар дүгнэлт гараагүй байна гэсэн нь хүмүүсийн бухимдлыг төрүүлсэн. Тухайн үед нарийвчилсан шинжилгээний дүн гарахад тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай, бүтээгдэхүүнээс гадна, ус, орчны бохирдол, эсвэл ажилтнуудаас ч болсон байж магадгүй гэсэн нь бас эргэлзээ төрүүлж байсан юм.
Тэгвэл өнөөдөр /2019.02.18/ НМХГ-аас мэдээлснээр бол тус салбарт ажиллаж байсан хоёр хүнээс цусан суулгын нян илэрсэн. Гэхдээ нян тээгч байж уу, цочмог хэлбэрээр өвчилсөн үү гэдгийн дахин нарийвчлан тогтооно гэжээ. Уг нь хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй ажиллагсад зургаан сар тутамд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах ёстой байдаг. Гэтэл нян илэрсэн ажилтан тухайн салбарт ажилтан зургаан жил ажилласан. Гэхдээ мөн л Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд өнгөрөгч оны есдүгээр сарын 17-нд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдсан байсан. Ажилтнууд болон ажлын байрны эрүүл ахуйн байдлын тухайтад ч мөн өөр зөрчлүүд илэрсэн аж. /Албан мэдээллийг дор хавсаргав/
Үүнээс гадна:
-Ундны уснаас гэдэсний эмгэг төрүүлэгч болон савханцар илэрсэн.
-Тахианы ясгүй махнаас серато гэх бодис илэрсэн. Гэхдээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их биш. Түүхий бүтээгдэхүүнд нянгийн бохирдол байдаг. Халуун боловсруулалт хийсний дараа нян нь устах ёстой гэх мэтчилэн олон зөрчил илэрсэн нь олон нийтийн дунд эргэлзээ, шуугиан дэгдээсээр байна. Мөн өнөөдөр өглөө болсон Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "KFC"-гийн бүх салбарыг хаана гэж хэлсэн гэсэн албан мэдээлэл гарсан /Албан мэдээллийг ЭНД дарж үзнэ үү/ Гэтэл үүний даргаа НМХГ-аас зөвхөн тухайн салбарын үйл ажиллагааг түр зогсоосон, бусад салбаруудад хяналт, шалгалт хийж байгаа гэсэн мэдээлэл өгсөн нь мөн л эргэлзээ төрүүлсэн байна. Хэвлэлийн бага хурал хийсэн НМХГ-ын мэргэжилтнүүд хяналт, шалгалтаар зөрчил илрэх юм бол шүүхийн шийдвэрийн дагуу бусад салбаруудыг хаана гэж хэлсэн юм.
Ийнхүү мэргэжлийн байгууллагаас мэдээлэл хийсний дараа “Таван Богд фүүдс” компанийн зүгээс хэрэглэгчдээсээ уучлал гуйсан мэдэгдлийг гаргасан байна.
Харин хордлого авсан, эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж байгаа иргэдийн зүгээс гомдолтой. Одоогийн байдлаар хохирол барагдуулах ямар нэгэн алхам хийгээгүй, уучлал гуйгаагүй гэжээ. Харин НМХГ-аас хохирсон иргэдийг
ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх
-Манай төвд хандаж буй хүмүүсээс шинжилгээ авч, хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй иргэдэд гэрээр антибиотик бичиж, зөвлөгөө өгч байгаа. Хэрвээ өвчтөний шинжилгээний хариунд цусан суулга өвчний нян илэрвэл дахин давтан шинжилгээг өгнө. Өвчтөн хэвтэн эмчлүүлсний дараагаар нийт гурван удаагийн шинжилгээгээр нян илрэхгүй байвал эрүүл болсон гэж үздэг” гэсэн байна.
Эмч нарын зүгээс
-Цусан суулга гэдэсний халдварт өвчин нь нянгийн гаралтай. Бохир хоол хүнс, бохир гараар халдвар дамждаг. Энэ өвчний нийтлэг шинж нь халуурах, гэдэс базалж өвдөх, суулгах, бөөлжих шинж тэмдгээр илэрдэг. Суулгалт дотроо цустай, базалттай, зунгагтай байх тохиолдол гарна. Тухайн өвчтөн өөрийгөө халдвар авсныг мэдэлгүй, зовуурьгүй нян тээгч байж болно.
Гэхдээ цусан суулга өвчин бол бүрэн эдгэрдэг өвчин. Цусан суулга өвчнөөр өвчилсөн бол насан туршдаа нян тээгч болно гэж ойлгож болохгүй. Халдвартай өвчтөний хүнд, хөнгөн байдлаасаа хамаарч харилцан адилгүй хугацаанд эдгэрдэг” гэсэн тайлбарыг өгсөн байна.
А.Ану
Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй байна