• Эхлэл
  • Хорих ангид хуульч “амиа хорлосон” нь гаднын нөлөөтэй юу?

Хорих ангид хуульч “амиа хорлосон” нь гаднын нөлөөтэй юу?

2019/02/26

ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид амиа алдсан гавьяат хуульч Л.Бямбаагийн ар гэрийнхэн хэвлэлд ярилцлага өгчээ.

Тэдний хэлснээр талийгаачийг пүрэв гаригийн орой АТГ-ынхан “асууж тодруулах зүйл байна” хэмээн ажил дээрээс нь авч явсан байна. АТГ-т аваачсаныхаа дараа шөнийн 12 цагийн орчимд 48 цагийн хугацаатай баривчлан саатуулж буйгаа хэлсэн бөгөөд бямба гаригийн орой суллагдах ёстой байв. Амралтын өдөр шүүхийн захирамж гарахгүй, шүүхийн шийдвэргүйгээр үргэлжлүүлэн хорих боломжгүй гэдгийг мэдэж байсан хүн суллагдахаасаа ганцхан цагийн өмнө амиа хорлоно гэж байх уу? Тэгээд ч ШШГЕГ-ын мэдээлснээр 21.40 цагийн үед энэ хэрэг болсон. Харин тэд хэрэг гарснаас хойш хоёр цаг хагасын дараа цагдаа дуудсан.

Цагдаа ирснээс хойш дөрвөн цагийн дараа ар гэрийнхэнд нь хэл дуулгасан, ар гэрийнхэн нь ирэхэд талийгаачийг харуулахгүй байсан, хүү нь цагдаагийнхантай зодолдож байж нас барсан хүний мешокийг онгойлгож, зургийг нь дарсан, цагдаа тэр зургийг нь устгахыг оролдсон гэх мэтчилэн ээдрээтэй олон зүйлийг ярьсан байна. Ингэхэд гавьяат хуульч Л.Бямбаа хорих ангид нас барсан нь үнэхээр гаднын нөлөөтэй юм биш биз? Тэтгэвэртээ гарсан ахмад хүнийг, тэр дундаа тангараг өргөсөн хуульч хүнийг цагдан хорилгүйгээр гадуур шалгаж болохгүй ямар шалтгаан байсан байж таарах вэ?

Ядаж л талийгаачийн хууль зүйн туслалцаа үзүүлж байсан үйлчлүүлэгч нь Салхитын мөнгөний ордтой холбоотой гээд бодохоор яалт ч үгүй энгийн нэг амиа хорлолт байх боломжгүй харагдаад байгаа юм даа.

Б.ЗАЯА


Сэтгэгдэл байхгүй байна