• Эхлэл
  • Засгийн газрыг шийдвэрийг хэн ч шүүхгүй

Засгийн газрыг шийдвэрийг хэн ч шүүхгүй

2019/05/14

Шат шатны сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг ажлаас нь үндэслэлгүйгээр халсан тухай шүүхийн маргаан тэнгэрт тулж, баахан нэхэмжлэгч, хариуцагч нар гарч ирдэг дээ. Маргааныг нь шүүхээр шийдвэрлэж, ажилд нь эргүүлэн тогтоосон ч шүүхийг шийдвэрийг хэн ч биелүүлдэггүй, биелүүлсэн нэг нь долоо хоногийн дараа дахиад нэг өөр үндэслэл гаргаж ирээд халчихдаг. Нэг аймагт бүр (Говь-Алтай шиг санаж байна) дунд сургуулийн захирлыг долоон удаа ажлаас нь халж, долоон удаа ажилд нь эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарч байв. Дээр нь төрийн байгууллагуудын тушаал, шийдвэрээр аж ахуй нэгжүүдэд учруулсан хохирлыг бол ярих ч юм биш. Өнгөрсөн онд байх, Засгийн газраас шүүхийн шийдвэрээр иргэн, аж ахуйн нэгжид олгосон нөхөн олговрын хэмжээ долоон тэрбум төгрөг давсан гэнэ.  

Энэ бол манай төрийн захиргааны байгууллагуудын шийдвэр хэр зөв зүйтэй, хуульд нийцэж гардаг вэ? гэдэгт хариулт өгөх нэгхэн жишээ. Нөхөн олговрыг улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн халааснаас гаргах боловч хууль зөрчиж шийдвэр гаргасан албан тушаалтан хариуцлага хүлээдэггүй. Төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн тал хувь нь шүүхэд очдог, шүүхэд очсон нэхэмжлэлийн бараг 90 хувийг шүүх хангадаг (иргэн, аж ахуйн нэгжийн талд шийдвэр гардаг) гэсэн судалгааг өмгөөлөгч нар танилцуулав.

Гэвч энэ байдлаас маш “амар хялбар” аргаар гарах арга замыг манай Засгийн газар сүвэгчилжээ. Засгийн газраас боловсруулж, Хууль зүйн яамнаас санал авахаар тус яамны албан сайтад байрлуулсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг уншаад үзээрэй. Төсөлд “Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй” гэж бичсэн байна. Шууд утгаараа Засгийн газрын байгууллагуудын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэсэн үг юм.

Мөн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах, “Засгийн газрын шийдвэр” хэсэгт заасан (30 дугаар зүйл. Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна) “Засгийн газар захиргааны хэм хэмжээний акт гаргаж болно” гэдэг заалтаас “захиргааны” гэдэг үгийг хасахаар төсөлд бичжээ. Учир нь Засгийн газар болон захиргааны бүх байгууллагаас гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь хууль зөрчсөн тухай гомдлыг Захиргааны хэргийн шүүх хянаж үздэг.

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин