• Эхлэл
  • Д.Амарбаясгалан дарга аа! багуудад азарга биш эмнэлэг хэрэгтэй байна

Д.Амарбаясгалан дарга аа! багуудад азарга биш эмнэлэг хэрэгтэй байна

2019/05/15

Хэнтийд нөхөн сонгууль зарлагдаж, МАН-ын удирдлагууд Хэнтий аймагт ажиллаад завгүй өнжсөн өдрүүдэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь-Алтайд зочилж, аймгийн багуудад сайн удмын хурдан азарга гардуулан баярхаж явна.

Хурдан морь Монголд үнэтэй. Тэр тусмаа хурдан азаргын үнэ яаралтай худалдаалах гээгүй л бол 10 саяас буугаад байхгүй. Баг болгонд очиж байгаа хурдан азаргын үнэ хөлсийг Д.Амарбаясгалан санхүүгийн ямар эх үүсвэрээс гаргаж байгаа нь сонин.

Улс орны эдийн засаг мөлийж, иргэд банкны өрөө төлөх, хоногийн хоолтой хонох тухайгаа бодон шаналсаар эрүүл мэнд нь дордож байна. Эрх баригч намын генсек мэдрэмжтэй хүн байсан бол багуудад байх эмнэлгийн, эмчийн тоог нэмж, нийслэлээс хөдөөд ховор олдох хэдэн төрлийн эм дайгаад очих байсан болов уу.

Гэвч Д.Амарбаясгалан эмнэлэг, эрүүлийг биш азарга сонгожээ. Д.Амарбаясгалан дарга аа! Яг одоо багуудад азарга биш эмнэлэг хэрэгтэй байна шүү.

ЭХ СУРВАЛЖ:updown.mn 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин