• Эхлэл
  • Зоорь барихад таваас дээш жилийн хугацаатай, бага хүүтэй зээл олгох санал гаргав

Зоорь барихад таваас дээш жилийн хугацаатай, бага хүүтэй зээл олгох санал гаргав

2019/11/19

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, мах, хүнсний ногооны баталгаат байдлыг хангах зорилгоор Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжиж, зарим заалтыг өөрчлөн найруулах саналаа уламжлахаар тогтжээ.

Тухайлбал, ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хүнсний ногоо, махны агуулах, зоорь барихад олгох бага хүүтэй зээлийг таваас дээш жилийн хугацаатай олгохоор өөрчлөн найруулах санал гаргасан байна.

Мөн орон нутагт 500-1000 тонн багтаамжтай зоорь барихад зээлийн дэмжлэг үзүүлэх, тасралтгүй ажиллагаатай агуулах, зоорь, хадгалалт, борлуулалтын худалдааны нэгдсэн төвийг хувийн хэвшлийн хөрөнгөөр барихыг төрийн бодлогоор дэмжих зэргийг санал болгов.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин