• Эхлэл
  • Д.Дамба-Очир ээждээ ном бэлэглэв

Д.Дамба-Очир ээждээ ном бэлэглэв

2020/02/27

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир аавынхаа тухай номыг ээждээ гардуулан өгчээ. Энэ талаараа тэрээр: 

Хайрт аавдаа зориулж номын хөшөө босголоо. Миний аав ээж хоёр 54 жил ханилсан сайхан хос. 5 хүүхэд төрүүлж өсгөхдөө биднийхээ төлөө сэтгэл зүрхээ зориулсан хүмүүс. 2 хүү 3 охинтой өнөр айл. Айлын том хүү болж төрсөн намайг хүн бүхэн аавтайгаа илүү адилхан гэдэг шүү. Аав минь Дундговь аймгийн Адаацаг суманд төрж, өссөн. Монгол Улсын ууган нийтийн аж ахуйн салбарын гавьяат ажилтан. Ааваараа бахархаж, омогшиж явдаг хүн.

Дундговиос төрсөн алдарт нийтлэлч Х. Бүрэнтогтох миний аавын амьдрал, ажил хөдөлмөрийн талаар дурдтгал ном бичжээ. Аавынхаа гэгээн дурсгалд зориулсан энэ сайхан номыг шинийн 3-ны билэгт сайн өдөр ээждээ бэлгэллээ. Ээж минь ихэд баярлаж, нулимс дуслуулсан даа. Ээж, аавынхаа ачийг хариулахсан гэж үргэлж боддог ч тэднийхээ нөр их хөдөлмөрт хэзээ ч хүрэхгүй гэдгийг ямагт ойлгож байна аа" гэж бичжээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин