• Эхлэл
  • Р.Мэргэн Японы тал уу, Монголын тал уу

Р.Мэргэн Японы тал уу, Монголын тал уу

2020/03/14

-ЗТЯ-ны газрын дарга асан Р.Мэргэнийг концессийн гэрээг будилуулсан хэмээн шалгаж байна -

АТГ-д төрийн ченжүүд шалгаж эхэллээ гэсэн мэдээлэл олны анхаарлыг татсан. Тухайлбал, чамгүй их хэмжээний мөнгө эргэлддэг зам тээврийн салбарын цөөнгүй хүмүүсийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл гараад байна. Төмөр зам, агаарын тээвэр, Монгол Улсын бүх л авто замын тээвэр гээд гол мөнгөний эргэлтийг атгаж байдаг тус яамны хувьд тендер болон концессийн гэрээнээс ашиг унагаж, будилаантуулсан гэх чамгүй хэл яриа дэгддэг. Гэвч зарим нэг нь шалгалтын явцад замхрах тохиолдол бий.

Тухайлбал, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж, нэг хэсэг Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэж байсан Р.Мэргэнийг АТГ өнгөрсөн жилээс шалгаж эхэлсэн ч одоогоор хэрхэн шийдэгдэж байгаа нь тодорхойгүй байна. Р.Мэргэнийг экс спикер М.Энхболдын хүү Э.Анартай үй зайгүй найзууд, М.Энхболдын талын хүн гэдэг. Дашрамд дурдахад М.Энхболд мөн Хөшигийн хөндийн нисэх буудлын ажлыг анх санаачлахад оролцож байсан. Тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын даргын хувьд энэ төсөлд нэлээд идэвх, санаачлагатай хандаж байсан гэдэг.

Харин Р.Мэргэн ЗТХЯ-нд концессийн гэрээ хариуцан ажиллаж байсан. Тэр тусмаа Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаад гэнэт өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн нь анхаарал татам. Тэрбээр гадаадад суралцахаар ажлаасаа чөлөөлөгдсөн гэж байгаа боловч Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын гүйцэтгэгчээр ажилладаг Японы талын үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үйлдэл нь Р.Мэргэнийг эрх ашгийн сонирхолтойг бэлээхэн гэрчилж байна. Сануулахад, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг эхний төвшний санхүүжилт 540 сая ам.долларыг Японы хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн. Энэ нь эргээд нөгөө л татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөх юм шүү дээ. Тус төслийн хамтрагчийн хувьд шинэ нисэх буудлын менежментийн ажлыг Монголын талаас “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы консорциум буюу “Жапан Эйрпорт Менежмент” ХХК-ийн хамтарсан “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-д концессоор шилжүүлэхээр болсон. Энэхүү “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-ийн 51 хувийг Япон тал, 49 хувийг Монголын тал хамтран эзэмших бөгөөд 15 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулж, өнгөрсөн жил буюу 2019 оны долдугаар сард ёслолын арга хэмжээ зохион байгуулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүртэл оролцон тууз хайчилцгаасан.

Энэхүү ёслолд Р.Мэргэн албаны хүмүүсийн тэргүүн эгнээнд баяр ёслолын байдалтайгаар оролцсон зураг буй. 

Концессын гэрээгээр бол энэ компани шинэ нисэх буудлын

-Зорчигч терминал

-Газар доорх шугам хоолой

-Гадна авто машины зогсоол

-Үйлчилгээний замууд

-Зогсоолын хураамж авах цэг

-Периметрийн хашаа, хамгаалалт

-Захиргааны барилга

-Дулааны станцын зам

-Харуулын байрууд

-Буулт, хөөрөлтийн зурвас

-Аюулгүй үзлэгээр нэвтрэх цэгүүд

-Гал унтраах барилга

-Цахилгаан станц

-Карго терминал

-Дулааны станц

-Авто машины дулаан зогсоол

-Цэвэр, бохир усны байгууламж

-Аюулгүй үзлэгийн тоног төхөөрөмжүүд

-Аэродромын засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн барилга

-Нэвтрэх замууд /Зорчигч терминал/-ыг 15 жилийн турш эзэмшин хариуцан ажиллах ёстой.

Тэгэхээр хэдий хэрийн цараатай, хэчнээн их мөнгө эргэлдэх компани болохыг захын хүн ч ойлгоно. Энэхүү гэрээний төслийг Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг Японы консорциумтай нэг жилийн хугацаанд нийт 11 удаагийн хэлэлцээр, уулзалтын үр дүнд бэлтгэсэн гэсэн албан мэдээлэл буй.

Харин Р.Мэргэнийг Концессийн гэрээнд Монголыг төлөөлж ажилласан  атлаа эх орондоо ашигтай заалтуудыг хассан гэх үндэслэлээр АТГ-д шалгуулах хүсэлт гаргасан гэхээр энд их ээ том будилаан ч нуугдаж байх магадлалтай. АТГ их хэргийн сүүлнээс атгав уу, яав??? Ямартаа ч энэ хэрэг хэрхэн шийдэгдэхийг сануулж, харж, шаардаж байх нь зүйтэй болов уу. Р.Мэргэн гэгч энэ будилааныг зохицуулахын тулд эрх бүхий хүмүүст өөрийгөө буруугүй мэтээр тайлбарлан, тал засч яваа аж. Хуулийн байгууллагынхан түүний толгойг илээд өнгөрөөнө гэж бодоогүй л байгаа даа.

ЭХ СУРВАЛЖ.SHILEN.MN 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин