• Эхлэл
  • У.Хүрэлсүхийн гэнэтийн мэдэгдлийн 7 том амлалт

У.Хүрэлсүхийн гэнэтийн мэдэгдлийн 7 том амлалт

2020/03/27

Дэлхийн нийтэд цар тахлын хэмжээнд тархсан өвчний үед Засгийн газрууд шат дараалсан арга хэмжээнүүд авч буй. Монгол Улсын хувьд өвчний тархалтыг харьцангуй сайн барьж, шуурхай ажиллаж байгаа гэгдэж буй. Харин өвчний онцгой нөхцөл байдлын улмаас эдийн засаг хөрж, аж ахуйн нэгжүүд хүндрэлтэй байдалд орж, цаашид ч нөхцөл хүндэрч байгаа энэ үед Засгийн газар ямар арга хэмжээ авах вэ гэсэн хүлээлт үүссээд байсан. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр мэдэгдэл хийж, санхүү, эдийн засгийн томоохон арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Эдгээрийг товч тоймловол:

1.Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл НДШ-ийг ААН-үүдийг тэглэх.

/Нэмэлт мэдээлэл:Хувиараа нийгмийн даатгал төлөгсөд мөн хамаарахаар болсон/

2.Дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1-н хүртэл цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.

3.Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуй нэгжүүдээс татвар авахгүй.

4.Ажлын байрыг хадгалж буй хувийн аж ахуй нэгжүүдэд гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөг олгох.

5.Малчдад гурван хувийн хүүтэй гурван тэрбумын зээл олгох.

6.Бүх шатны боловсролын байгууллагыг түр зогсоосонтой холбоотойгоор гурван сарын хугацаанд хүүхдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх.

7Дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны литр тутамд тодорхой хэмжээнд бууруулах гэсэн томоохон амлалт анхаарал татаж байна.

Дээрх арга хэмжээнүүдэд нийт таван их наяд төгрөг зарцуулах юм байна. Түүнээс гадна Ерөнхий сайдын гэнэтийн мэдэгдэлд ээлжит сонгуулийг хойшлуулах нөхцөл байдал одоогоор үүсээгүй гэсэн нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү томоохон амлалт арга хэмжээг авснаар Засгийн газар огцрохгүй ч огцрохгүй, МАН ч ээлжит сонгуульд халаасны том оноотой орно гэсэн тооцоололтой байгаа бололтой.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин