• Эхлэл
  • Я.Санжмятав:Гүтгэлэг, дайралтууд эхэллээ

Я.Санжмятав:Гүтгэлэг, дайралтууд эхэллээ

2020/05/20

Ардчилсан намаас 2020 оны сонгуульд намынхаа сонгуулийн штабын Ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавыг томилогдсон болохыг өнөөдөр зарлав. Анх удаагаа сонгуулин ерөнхий менежерээр ажиллаж байгаа Я.Санжмятав анхны хэвлэлийн хурлаараа нэлээд “цоглог” мэдээлэл хийлээ. Тус намын генесек Ц.Баатархүү “АН сонгуульд хуулиа дээдлэн, иргэд олон түмний захиасыг биелүүлж, хуулийн хүрээнд улстөрийн намуудтай шударга өрсөлдөхөө зарлаж байна" гэж мэдэгдлээ.

Харин Я.Санжмятав эрх баригч намын зүгээс гүтгэлэг дайралт хийж эхлээд байна гэж мэдэгдэв. Учир нь өчигдрөөс эхлэн АН-ын нэр дэвшигч 12 хүнийг ялтан, сэжигтэн, яллагдагчаар татагдсан гэсэн мэдээллийг зарим нэг сайтуудаар мэдээлж эхэлсэн. Үүнийг МАН 60 тэрбумын схемээ алдсан, ЖДҮ-чдээ дэвшүүлэхгүй гэсэн мөртлөө нүүрийг нь будаж нөгөө л хэдээ гаргаж ирсэн байж, ямар ч баримт нотолгоогүйгээр нэр дэвшигчдийг гүтгэж эхэллээ гэж Я.Санжмятав тайлбарлав.

Тэрээр энэ янзаараа сонгууль дуусахад манай 76 нэр дэвшигч дээр нь би нэмэгдээд бүгд гэмт хэрэгтэн, яллагч гэж гүтгүүлэх юм байна гэж хэлэнгээ хэвлэлүүд ямар хаалтын гэрээ, хэдэн төгрөгөөр хийж иймэрхүү мэдээлэл цацаж байгаагаа авчирч өгөн хамтран ажиллахыг уриалав.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин