• Эхлэл
  • АН нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг СЕХ-нд албан ёсоор хүргүүллээ

АН нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг СЕХ-нд албан ёсоор хүргүүллээ

2020/05/21

УИХ-ыг ээлжит сонгуульд улс төрийн нам, эвслээс болон бие даан нэр дэвших хүмүүс Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлт, холбогдох баримт бичгээ хүргүүлэх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. 

Өнөөдөр 11:00 цагт Ардчилсан намын удирдлагууд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ: “Сонгуулийн хуулийн дагуу АН-аас нэр дэвшиж байгаа 76 нэр дэвшигчийнхээ материалыг СЕХ-нд албан ёсоор хүргүүлж, бүртгүүллээ. 76 нэр дэвшигчийн материалыг судалж үзсэний үндсэн дээр манай намыг сонгуульд оролцуулах эсэхээ СЕХ шийднэ. Бид шаардлагатай бүх материалаа хуулийн хугацаанд бүрдүүлж өгсөн. АН-ын Үндэсний бодлогын хуралдааны шийдвэрийн дагуу нэр дэвшсэн 76 нэр дэвшигч хэвээрээ байгаа. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй” гэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин