• Эхлэл
  • “Онгоцны ченж” Ч.Хоролсүрэнгийн Канадаас сунгасан гар компани дээрэмдээд эхлэв үү

“Онгоцны ченж” Ч.Хоролсүрэнгийн Канадаас сунгасан гар компани дээрэмдээд эхлэв үү

2020/06/23

Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.

Замын-Үүдээр Airbus H125 нисдэг тэрэг хэнийх вэ гээд сошиалаар яваад байсан даа. Энэ онгоц “Монголиан Эйрвэйс карго” ХХК-ийнх. Тус компанийн Гүйцэтгэх захирал нь “Дайны эрсдлийн сан”-аас “”мөнгө угаасан” гэх хэрэгт холбогдон шийтгэгдсэн Ч.Хоролсүрэн, түүний туслах байсан Ч.Бямбадорж нар болон “Туушин” компани нар 2019 оны 1 дүгээр сарын 23-нд бүртгэгдсэн байдаг. Энэ нисдэг тэрэг Ч.Хоролсүрэн, “Голомт”-ын Д.Баясгалан нарынх гэх мөрөөр сонирхоход энэ хоёр эрхэм бүр 2008 оноос “Автоложистик” компаниа байгуулан хамтрах болжээ.

Өөр нэг сэжим гэвэл Ч.Хоролсүрэнгийн бас нэг компани нь Монголд Агаарын хөлгийн катерингийн үйлчилгээ үзүүлдэг хоёрхон компанийн нэг “Скай катеринг” юм. Нөгөө нь “Нүхт тур”, нөгөө нь. 2017 оны 11 дүгээр сард концессийн уралдаант шалгаруулалт зарлагдаад найман компани өрсөлдсөн. Тэр үед Ч.Хоролсүрэн захирал Дайны эрсдлийн сангийн мөнгө угаасан хэргээр ял эдлээд шоронгоос гарч ирсэн байв. Тухайн үед концессийн уралдаант шалгаруулалт зарлагдаж таарсан бөгөөд гол шалгуур нь “агаарын хөлгийн катерингийн үйлчилгээ эрхэлж байсан бол давуу эрхтэй оролцоно” гэсэн байв. Шалгаруулалтад “МCS”, “Номадс” зэрэг компаниуд оролцохоор болж материалаа бүрдүүлж өгчихөөд байж байтал Ч.Хоролсүрэн “Скай катеринг”-ийн захирал, нэгэн цагт “Нүхт тур”-ыг менежментийн хувьчлалаар хувьчлагдахаас өмнө хамт ажиллаж байсан Болормаа дээр очоод “Концессийн эрхийг авч өгье, компанийнхаа 60 хувийг “Нүхт тур” ХХК-д шилжүүлчих, та нар 40 хувьтайгаа үлд гэсэн байдаг. Ингээд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед үед буюу 2017 онд шалгарсан уг концессийн сонгон шалгаруулалт явсаар У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед буюу 2018 оны 11 дүгээр сарын 30-нд Үндэсний хөгжлийн газар, “Скай катеринг” компани хооронд гэрээ байгуулсан.

Яг сонгон шалгаруулалтын нэг, хоёрдугаар шатанд шалгаруулалт явж байх үед Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд орон сууц болон мөнгө нийт 300-аад сая төгрөг, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарт бэлнээр 500 сая төгрөгийн авлига өгч ялуулсан гэж Ч.Хоролсүрэн өөрөө хэлсэн байдаг. Үүнийг нь гэрчлэх хүн нэг бус олдов.Дээр нь энэ концесст найман компани оролцсон. Бусаддолоон компани үнэлгээний хорооноос уралдаант шалгаруулалтын материалд зааснаар 3 тэрбум төгрөгийн дэнчинээ тавиад оролцож байхад үүнийг Ч.Хоролсүрэн захирал 1 тэрбум 050 сая төгрөгийн дэнчин тавиад л зохицуулчихсан. Тэгсэн хэрнээ Үнэлгээний хороо шалгаруулалтын материалаа өөрчлөөгүй, дэнчингийн хэмжээг бууруулаагүй байдаг юм. Гэхдээ л тэгж “зохицуулж” чаджээ. Үнэлгээний хорооны гишүүд Содбаяр ҮХГ-ын Төр хувийн хэвшлийн албаны ахлах мэргэжилтэн. Мөнхтөр- ҮХГ-ын Төр хувийн хэвшлийн албаны дарга. ИНЕГ-ын /хуучнаар Нисэх буудлуудыг удирдах газрын дарга Эрдэнэбаатар, ИНЕГ-ын Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын Ашиглалтын өмнөх захиргааны газрын дарга Мягмарсүрэн, ЗТХЯ-ны газрын дарга Мөнхнасан нар байсан. Харин үүний “нууц”-ыг Өвөрхангайгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Өвөрхангайн Ч.Хоролсүрэн, түүний туслах Ч.Бямбадорж нараас хайгаад үзвэл бүр ч соньсон. Тэр тусмаа “Нүхт тур”-ын захирал Ч.Хоржав, түүний олон жилийн найз, ялангуяа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дотны нөхөр хамба лам Б.Чойжамцыг хүртэл хөтөлсөн гээд бод доо. 

Яаж гэж үү? “Нүхт тур” ХХК концессийн уралдаант шалгаруулалтад оролцоогүй хэрнээ Засгийн газрыг шүүхэд өгсөн. Тэд “Манай компани ИНЕГ-аас ийм утгатай албан бичиг ирсний дагуу манай компани бэлтгэж байтал танайх гэнэт концесс зарлаад “Скай катеринг” компанийг шалгаруулжээ” гэсэн гомдол гаргасан. Харин өөрсдөө яагаад концессийн уралдаант шалгаруулалтад оролцоогүйгээ тайлбарлахдаа “Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын ажлаа өгөхийн өмнөхөн Засгийн газрын тогтоол гаргаад концессийн уралдаант шалгаруулалт зарлахаар болсон. Тиймээс Ерөнхий сайд ажлаа өгөхөөс долоо хоногийн өмнө гаргасан тогтоолоор концессийн уралдаант шалгаруулалтад оролцохоор манайх шалгарахгүй гэж манай захирал хэлсэн учраас оролцоогүй гэдэг юм. 

Ийнхүү Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед өөрсдөөсөө болж концессийн сонгон шалгаруулалтад оролцоогүй “Нүхт тур”-ийнхэн гомдол гаргахын сацуу “Скай катеринг”-ийн хувьцаанд шунаж эхэлжээ. Түүгээр ч барахгүй эдүгээ Канадад амьдарч буй Ч.Хоролсүрэнгийн даалгавраар “Чингис хаан” ОУНБ-ын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны дарга байсан, одоо“Монголиан эйрвэйз карго” ХХК-ийн тэргүүн дэд захирлаар ажилладаг М.Гүен 2020 оны тавдугаар сарын 21-нд “Хоролсүрэн захирал намайг явууллаа. ИНЕГ-ын Бямбасүрэн даргад хүргүүлсэн бичгийн дагуу чамайг ажлаас чөлөөлж байна. Чи одоо төслийн удирдагч биш. Энэ доторх харуул хамгаалалттай бүх ажлыг би цааш үргэлжлүүлнэ” гээд хөөчихсөн байх юм.

 Түүний тавьсан шаардлага нь “Та нар үлдсэн бүх хувьцаагаа 1.5 тэрбум төгрөгөөр зар. Наанаас чинь бид зохих мөнгийг суутгаад чамд 600 сая төгрөг өгнө” гэсэн байна. Канадаас Ч.Хоролсүрэнгийн гар энэ хүртэл сунаад зогсохгүй “Скай катеринг” компанидаа “Голомт” банкнаас ямар нөхцлөөр зээл авч уг төсөлд хөрөнгө оруулалт хийсэн нь ч ноцтой асуудал дагуулдаг. Тухайлбал “Голомт” банктай байгуулсан тэр гэрээнүүдэд “хадгаламж барьцаалсан” гэсэн мөртлөө ямар хэмжээний ямар учиртай хадгаламжийг барьцаалсан нь байдаггүй. Уг нь хэдэн тоот дансанд, ямар хэмжээний үлдэгдэлтэй хадгаламж, ямар валютаар хадгалагдсаныг огт дурдаагүй. Тэдгээр зээлийг 21, 27,31 хоногийн хугацаатай зээл аваад төлөөд байдаг. Ам.долларынх учраас 6.8 хувийн хүүтэй, гэхдээ түүнийгээ “Скай катеринг”-ийн Голомтын дансаар аваад тэндээсээ Америк руу шилжүүлж онгоц авдаг байсан ч юм билүү. Д.Баясгалан, Ч.Хоролсүрэн нарын гэх энэ гоё нисдэг тэргийн цаана ямар нууц байдаг бол?Энэхүү Airbus H125 нисдэг тэрэг 1 сая гаруй ам.доллараар авсан гээд бодохоор энэ концессийг шалгаруулалтаас нь эхлээд заавал шалгах ёстой.

Лав Ч.Хоролсүрэн захирал яагаад тус компани руу 1 сая 900 мянган ам.доллар, 1 сая 200 мянган ам.доллар, 600 мянган ам.долларын зээл авч хийдэг байв, яагаад хамтрагчдадаа зээлийн гэрээгээ үзүүлдэггүй байв, гэсэн ч тэгээр зээлийн баримт энд байна. 

Ч.Хоролсүрэн 2019 оны долдугаар сарын 2-нд “Скай катеринг” ХХК-ийн захирал Болормаа, түүний хүү Дөлгөөн нар дээр ирээд “Ч.Хоржав, Хандсүрэн хоёр намайг хулхидчихлаа. Тэдэнтэй компаниа нийлүүлье” гэжээ. Учир нь Ч.Хоролсүрэн “Нүхттур”-ээс концесст ялуулсны хөлс гэж нэг хоолон дээрээс Ч.Хоролсүрэнд 3 ам.доллар өгдөг байсан. Тэгээд шоронд орсон чинь намайг мартсан” гэж ярьсан байдаг. “Нүхт тур” компанийн захирал Хоржав Хандсүрэн нарын гэр бүл. Хэдийгээрчкомпанийн бүртгэл дээр бол 50:50 хувь эзэмшдэг гэж бүртгэгддэг ч Б.Чойжамц хамбынх гэдгийг олон хүн мэднэ. 

Харин Ч.Хоролсүрэн Ч.Хоржав хоёр юугаар холбогддог вэ гэхээр 2009 онд МИАТ-ийн катерингийн менежментээр авахад Нүхт тур компани ороход Ч.Хоролсүрэн Коммер эрхэлсэн захирал байсан бөгөөд тухайн үед “Нүхт тур” ХХК-тай гэрээ байгуулсан байдаг. Мөн тус компаниас маш ойр ойрхон, тогтмол, долоо хоногт их хэмжээний мөнгө хамба ламын дансанд шилжсэн байдаг.

Хөшигийн хөндийн катерингийн барилгыг Я.Содбаатарын ХОМ-т дурдсан “Химон констракшн” барьсан. Ямар замаар? “Саншайн виллаж”-ийн нууц тоглоомын газарт Өвөрхангайн гаралтай нэр бүхий гишүүд казино тоглодгийг хуулийн байгууллага илрүүлэн шалгаж байгаа. Мөн Саншайн виллажийн байрыг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд өгсөн. 8 давхарт 803 тоотыг өгсөн. Тэр нь Ч.Хоролсүрэнгийн туслах Ч.Бямбадоржийн нэр дээр байсан. Одоо Саншайн виллажид Ч.Хоролсүрэнгийн туслах Ч.Бямбадоржийн нэр зургаан гарааш, 7-8 байр байгаа. ИНЕГ-ын дарга Бямбасүрэнд манай “Скай катеринг” компанийн 10 хувийг амлаад өөрийнхөө эзэмшлийн хувьцаанаас өгсөн. Бямбасүрэн нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Даштай уулз гээд явуулсан нь ИНЕГ-ын дарга Бямбасүрэнгийн төрсөн ах нь байсан аж. Түүний гараар Хашбат гэдэгт дээрх 10 хувь очсон. Мөн Г.Занданшатарт 16 хувийг нь өгөх хэрэгтэй байна, та нар өөрийнхөө хувиас 6 хувийг өгчих, би өөрийнхөөсөө 10 хувийг өгье гэж хуурч аваад “Айр Транс”-ын Чулуунхүүрүү шилжүүлчихсэн. /Тэр хоёр “Монголиан эйрвэйз карго-д байхын холбоотой/. Энэ нь тус компанийн Хас банкны дансаар “хувьцааны төлбөр” гэсэн утгатай орж ирсэн 200 мянган ам.долларын орлого ороод ирсэнээр хамтрагчдадаа “баригдаж” байсан. 

Дээрх хүмүүсээсээ хувьцаагаа буцааж цуглуулж аваад одоо “Скай катеринг”-ийг анх үүсгэн байгуулагч Болормаагийн ах Ганхуяг 20 хувь, мөн Болормаагийн ах Бат-Өлзий /Херогийн Баатарын аав/ 10 хувь гээд нийт 40 хувийг эзэмшигчид Канадад байгаа Ч.Хоролсүрэнгийн даалгавраар хувьцаагаа “дээрэмдүүлчихээд” байна. “Скай катеринг” ХХК нь дээрээ “Скай капитал групп” гэдэг толгой компанитай. “Скай капитал групп” ХХК нь Ч.Хоролсүрэн дээр 50, Чулуунхүү дээр 20, Ганхуяг дээр 20, Бат-Өлзий дээр 10 гэсэн дөрвөн гишүүнтэй. Чинбатын Хоролсүрэн “Скай капитал групп” ХХК-д 50 хувь эзэмшдэг юм байна. “Скай капитал групп” ХХК нь “Скай катеринг”-ийн толгой компани. “Скай катеринг” нь Улаанбаатар хотын олон улсын иргэний нисэх онгоцны буудлын зорчигчдын хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн төслийг 25 жилийн хугацаатай, Засгийн газартай концессийн гэрээ байгуулан өөрийн хөрөнгөөр шинэ нисэх онгоцны буудал дээр барилга байгууламжаа олон улсын стандартын дагуу барьж байгаа компани юм. Харин одоо энэ “дээрэм” цааш хэрхэн үргэлжлэх бол? Хууль хяналтын байгууллагууд уг концессийг нарийвчлан шалгаж, шаардлаггатай бол цуцалж зөв гольдролд оруулахгүй бол агаарын бизнесмэн Ч.Хоролсүрэн, төмөр замын босс Д.Баясгалан нар хил дамнуулан мөнгө угаасаар байх болно. Магадгүй үүнд нь 500 сая төгрөгийн авлига атгасан экс сайд эдүгээ УИХ-ын 2020 оны сонгуульд намынхаа сонгуулийн штабыг удирдаж, “цалиндаа” дахиад МАН-ын генсек гэхээсээ илүү Зам, тээврийн хөгжлийн сайд болох “ам тохироо” нь биелэлээ олбол бүр ч аюултай! 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (2)

  • Нисэх миат хоёр бие биенээ жийдэг
    2020 оны 07 сарын 27
  • айрбус чин зах зээлд номер нэг онгоц
    2020 оны 07 сарын 27
Сонин хачин