• Эхлэл
  • Ц.Нямдоржоос "Захиалагчийг нь зарлана" гэсэн амлалтыг нэхэцгээе.

Ц.Нямдоржоос "Захиалагчийг нь зарлана" гэсэн амлалтыг нэхэцгээе.

2020/08/12

Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан: Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт "Хүний амийг захиалгаар хөнөөсөн" гэдэг зүйл ангиар ял оноосон. Мөн "Үйлдсэн хэргээ нуун далдлахын тулд 4 хүнийг шатааж амийг нь хохироосон хэрэгт гэм буруутай" гэж үзэж ялласан. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчдийн талаар Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан УИХ-ын чуулган дээр ийм ноцтой мэдээлэл хийж байв. Тийм учраас Ерөнхийлөгч Х.Баттулгаас С.Зоригийг хөнөөсөн хэргийг улсын нууцаас гаргахыг шаардацгаая. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, одоо Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж буй Ц.Нямдоржоос "Захиалагчийг нь зарлана" гэсэн амлалтыг нийтээрээ нэхэцгээе.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин