• Эхлэл
  • “Эрэл”-ийн Д.Эрдэнэбатыг өмөөрөх шалтгаан:Баримт 2. “Номин”-гийн Ш.Баярсайхан БҮК-тэй холбогдсон түүх

“Эрэл”-ийн Д.Эрдэнэбатыг өмөөрөх шалтгаан:Баримт 2. “Номин”-гийн Ш.Баярсайхан БҮК-тэй холбогдсон түүх

2020/09/19

“Номин холдинг” компанийг үүсгэн байгуулагч Ш.Баярсайхан “Эрэл”-ийн Д.Эрдэнэбаттай уулзаж, түүний үүсгэн байгуулсан “Ариг” банкинд хөрөнгө оруулах хүсэлт тавьжээ. Хариуд нь “Эрэл”-ийн зүгээс БҮК-1 үйлдвэрт эхэлж хөрөнгө оруулаад, дараа нь “Ариг” банкинд хөрөнгө оруулах гэрээ байгуулах үе шаттай санал тавихад Ш.Баярсайхан хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсан байна.

Хамтран ажиллах гэрээний дагуу “Номин”-гийн Ш.Баярсайхан БҮК-1 үйлдвэрт 20 тэрбум төгрөг шилжүүлснээр 20 хувийн хөрөнгө оруулагч нь болж, нээлтэнд нь оролцон, 2017.12.15-нд Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт “Бүхий л талаасаа хэрэгтэй гэдэг утгаараа бид бас энэ үйлдвэрт хөрөнгө оруулсан. 20 хувийг нь “Номин групп” хөрөнгө оруулж, энэ үйлдвэрийг босголцсон” хэмээн ярилцлага хүртэл өгсөн байдаг. Мөн 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хөрөнгө оруулалтыг дүгнэх ажлын хэсэг байгуулах албан тоот ирж, Байшин үйлдвэрлэх комбинатын балансад “Номин холдинг” компанийн хөрөнгө оруулалтыг бүртгэж, баталгаажуулсан байдаг.

Ийнхүү БҮК-1 ашиглалтад орон, нээлтээ хийж, Төрийн тэргүүн ч очиж, сайшаан, “Шилдэг бүтээн байгуулалт” хэмээн төрийн гэрэгэ хүртэл гардуулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Орон сууцжуулах асуудлаар утаа, ажилгүйдэл, ядуурлыг шийднэ. Ийм автомат, стандартын үйлдвэр ороод ирнэ гэдэг чинь нэг том алхам” хэмээн БҮК-1 үйлдвэрийн нээлтэн дээр сэтгүүлчдэд ярилцлага өгчээ.

Захиалгаа өгч, урьд гаргасан баталгааг хэрэгжүүлэх, хамтран ажиллахаар ажлын хэсэг гаргаж, төр, хувийн хэвшлийн түншлэл бий болгох, олон хувилбараар хэлэлцээр хийх ажил удаашраад ирэхээр Ш.Баярсайхан гэрээнээсээ татгалзаж, иргэний шүүхэд нэхэмжлэл, эрүүгийн цагдаад гомдол гаргасан байдаг. Ингэж л компани хоорондын маргаан шүүхийн шатанд хүртлээ даамжирчээ.

Уг нь энэ маргаан хөрөнгө оруулалтаа буцаан татах тухайд л үүссэн. Цагдаад анх өгсөн өргөдлийн агуулга, мэдүүлгүүд ч ийм л байдаг. Гэтэл компани хоорондын гэрээний маргаан иргэний хэргийн журмаар шийдвэрлэгдэх атал бүр тодруулбал, иргэний хэргийн асуудал эрүүгийн хэрэг болон өөрчлөгдөж, өөрийн гараар хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, мөнгийг нь шилжүүлэн, хөрөнгө оруулагч гэдгээ зарлан мэдэгдэж суусан “Номин”-гийн Ш.Баярсайхан “Байшин үйлдвэрлэх комбинат гэдгийг мэдэхгүй. Одоо л сонсож байна” гэж шүүхийн танхимд улаан цайм мэлзэж эхэллээ.

“Эрэл”-ийн эсрэг зохион байгуулалттай “гүтгэлэг”

Монгол Улсын Засгийн газар санал тавьж, баталгаа гаргаснаар “Эрэл”-ийн Байшин үйлдвэрлэх комбинатыг шинэчлэх төсөл анх эхэлсэн. Төсөл хэрэгжих явцад “Номин”-гийн Ш.Баярсайхан “Эрэл”-ийн Байшин үйлдвэрлэх комбинат-1 (БҮК-1) үйлдвэр болон “Ариг” банкинд хөрөнгө оруулах санал тавьснаар хоёр компани гэрээ байгуулж, хамтын ажиллагаа эхэлжээ. БҮК-1 үйлдвэрт хөрөнгө оруулалт хийснээр үйлдвэрийн 20 хувийг “Номин” эзэмших болж, удалгүй тэд нээлтээ хамт хийсэн. Үүний дараа хөрөнгө оруулалт дүгнэх “Номин холдинг” компанийн хүсэлтийн дагуу хөрөнгө оруулалтыг БҮК-1 үйлдвэрийн балансад бүртгэснээр “Номин холдинг”-ийн хөрөнгө оруулалтын гэрээ албан ёсоор баталгаажсан байдаг.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин