• Эхлэл
  • "Спутник V" вакцинаас болж Словакийн Засгийн газар огцорлоо

"Спутник V" вакцинаас болж Словакийн Засгийн газар огцорлоо

2021/03/31

Словакийн Засгийн газар Оросын "Спутник V" вакцинтай холбоотой маргааны улмаас бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчээ. Тус улсын Ерөнхийлөгч Зузана Чапутова Ерөнхий сайд Игорь Матовичийн огцрох хүсэлтийг хүлээн авсан байна.

Ерөнхий сайд Игорь Матовичийн Оросын "Спутник V" вакцин худалдан авах шийдвэр нь сүүлийн хэдэн сар дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан Словакийн Засгийн газар нөхцөл байдлыг гал дээр тос нэмсэн мэт байдлыг улам дордуулжээ. 

Энэхүү вакциныг европт хүлээн зөвшөөрөөгүй байгаа бөгөөд Словакт зарим улс төрчдийн эсэргүүцэлтэй тулгараад байв. Иргэд нь "Спутник V" вакциныг тариулахаас татгалзаагүй тул Ерөнхий сайд худалдаж авахаар шийджээ. Улмаар Засгийн газар огцорсноор "Спутник" вакциныг Словакийн эрх баригчид хэрхэх эсэх нь тодорхойгүй асуудал болон үлдэв. 

5,4 сая хүн амтай тус улсад 359 мянган хүн коронавирусний халдвар авч, 9000 гаруй хүн нас баржээ.

Эх сурвалж: ВВС


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин