• Эхлэл
  • Да.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа: Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг цаг хугацаа харуулсаар байна

Да.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа: Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг цаг хугацаа харуулсаар байна

2021/04/15

Энэ сарын 16-нд буюу баасан гаригт "Дубайн гэрээ"-ний гэгдэх Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг шүүх хурал болно. Да.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраатай ярилцлаа.


-Шүүхийн маргаан жил орчмын хугацаанд үргэлжлэх хооронд шинэ нөхцөл байдлууд үүсч байх шиг байнаДубайн хэдийг Оюу толгойд ногдох татварыг бууруулжэдийн засгийн давуу тал үүсгэсэн гэж буруутгадагЭнэ тал дээр өмгөөлөгчийн зүгээс ямар байр суурьтай байна вэ?

-Бидний үзэж байгаагаар “Оюу толгой” төслийг гацаанаас гаргаж, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн шийдвэр нь гэмт хэрэг биш болохыг цаг хугацаа улам бүр харуулж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед прокурор цагаатгахад ач холбогдолтой хэд хэдэн баримтыг хэрэгт аваагүй байсан. тухайлбал, 2018 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн татварын Шийтгэл ногдуулах хуудсаар 377 тэрбум төгрөгийн татварын төлбөр ногдуулсан байсныг хэрэгт хавсаргаагүй. энэ талаар шинжээчээр оролцсон татварын байгууллага ч мэдэж байсан нь гарцаагүй. Уг татварын акт гарснаас хойш хоёр жил зургаан сарын дараа эрүүгийн шүүх хурал болсон гэхээр мэдэхгүй байх боломжгүй л дээ. тус татварын актаар оюу толгой ХХК-ийн 2013-2015 оны гурван жилийн хугацааны татвар төлөлтийг шалгасан боловч Дубайн төлөвлөгөөнөөс шалтгаалж татвар буурсан гэх нөхцөл үүсээгүй байх жишээний. үүнээс гадна 2016-2018 оны хооронд буюу Дубайн төлөвлөгөө хэрэгжих үеийн гурван жилийн татвар төлөлтийг шалгаад 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн нөхөн ногдуулалтын актаар 650 тэрбум орчим төгрөгийн татварын акт тавьсан. татварын байцаагчид Дубайн төлөвлөгөөг Хувьцаа эзэмшигчдийн дотоод хэлцэл тул татвараас чөлөөлөх эрх зүйн баримт биш гэж үзэн зөвхөн хуульд заасан үндэслэлээр татварын нөхөн төлбөр тавьсан байдаг юм. үндсэн хууль, татварын хууль тогтоомжид зааснаар татварыг зөвхөн хуульд заасан үндэслэлээр ногдуулж, чөлөөлөх үндэслэлтэй. гэтэл таны асуултандаа онцолсончлон б.бямбасайхан, да.ганболд нарыг Оюу толгой компанид ногдох татварыг бууруулж, түүнд эдийн засгийн давуу тал үүсгэсэн гээд яллаад явж байгаа. Яаж ч бодсон ойлгох аргагүй зүйл.

-Дубайн төлөвлөгөө батлагдсанаар эдийн засагт татвар талаас ямар өгөөж өгсөн бэ?

-Хэрэв Дубайн төлөвлөгөө батлагдаж, Оюу толгой төсөл үргэлжлээгүй бол түрүүн дурдсан нэг их наяд төгрөгийн татвар төлөгдөж, нийт иргэддээ 300 мянган төгрөг хуваарилах ямар ч боломжгүй байсан гэдэг нь бодитой үнэн. Учир нь үйл ажиллагаа явагдахгүй бол татвар төлөгдөх боломжгүй. Хөрөнгө оруулагч талаас арбитрт маргаантай байгаа нэг их наядын татвар нь нийт төлөгдсөн татварын 10 хувь нь гэж тайлбарласнаас үзэхэд шууд утгаараа иргэн бүрийн тоогоор гурван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний татвар улсын төсөвт төлөгдсөн гэсэн үг.

-Эрүүгийн хуульд нэмэлтөөрчлөлт оруулсан 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн Цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт гарсанТовчхондоо таны үйлчлүүлэгчийгер нь Дубайн хэдийг Үндсэн хууль зөрчсөн хуулиар ялласан гэж харж болох уу?

-Үндсэн хууль зөрчсөн хуулиар иргэдээ ялласан гэж ойлгож харах бүрэн үндэстэй. Өмгөөлөгчийн хувьд Улсын дээд шүүх эдгээр нөхцөл байдлыг анхааран үзнэ гэдэгт итгэлтэй яваа. Миний үйлчлүүлэгч Д.Ганболд хараат бус шударга шүүхэд итгэж суугаа тул Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан байгаа.

-Таны үйлчлүүлэгч болон бусад яллагдагчийг улс төрийн зорилгоор буруутгасан гэх шүүмжлэл дуулддагСаяхан АН-аас үзэл санааны хоригдлууд гээд зарлачихсанЭнэ тал дээр байр сууриа хуваалцаач?

-Улс төрийн зорилгоор яллаж байгаа гэж үзэх ноцтой нөхцөл байдал үүсээд байна. Дубайн төлөвлөгөөг батлахтай холбогдуулан Ерөнхий сайдын 2015 оны дөрвөн удаагийн захирамж гарсан. Эдгээр захирамжийг дөрвөн жилийн дараа буюу 2019 онд нэгэн төрийн бус байгууллагын нэхэмжлэлээр Захиргааны хэргийн шүүхээр илт хууль бус акт гэж тооцсон байдаг. Харамсалтай нь энэ маргаанд Засгийн газар дөрвөн жилийн өмнөх шийдвэрээ идэвхтэй хамгаалаагүй. Ингээд ч зогсоогүй шүүхийн шийдвэрт дээд шатанд гомдол гаргаагүй орхигдуулсан. Засгийн газар шүүхийн маргаанд эхнээс нь дуустал зөвхөн төлөөлөх эрхээс өөр үндэслэл гаргахгүй, нотлох баримт тайлбар өгөхгүйгээр эсэргүүцсэн төдий дүр үзүүлээд илэрхий худлаа ялагдсан гэсэн үг. Тэр ч бүү хэл нэхэмжлэгч төрийн бус байгууллагатай Засгийн газрын шууд харьяа Цагдаагийн байгууллага нь иргэдийн сошиал орчин дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хянах талаар хамтран ажиллах гэрээ байгуулчихсан байх жишээтэй. Энэ захиргааны шүүхийн шийдвэрт үндэслэн эрүүгийн шүүхээс Б.Бямбасайхан, Да.Ганболд нарыг Ерөнхий сайдын илт хууль бус захирамжийг биелүүлсэн гэж үзэн ялласан байдаг. Хэн ч Засгийн газрын шийдвэрийг хожим дөрвөн жилийн дараа шүүхээр хүчингүй болгож, улмаар таван жилийн дараа түүнийг үндэслэж гэмт хэрэгт яллана гэж бодохгүй нь тодорхой шүү дээ.

-Захиргааны шүүхийн энэ шийдвэрийг Б.БямбасайханДа.Ганболд нар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг шүүхэд гаргасанТэдний хүсэлт юу болсон бэ?

-Хүсэлтийг шийдвэрлэх шүүх хурлыг нэхэмжлэгч төрийн бус байгууллага, хариуцагч Засгийн газрын аль аль нь хийлгэхгүй улдан чангааж шүүх хурлыг хойшлуулсаар долоон сарын нүүр үзлээ. Одоогийн Засгийн газар нь хүртэл өөрийн ялагдсан шүүхийн шийдвэрээ дахин сэргээлгэхгүй гэсэн байр суурьтай оролцож байгаа. Засгийн газар нь өөрөө ийм увайгүй богино зайн явган улс төр хийж, улс төрийн өрсөлдөгчдөө эрүүгийн хэрэгт шүүхээр яллуулахаар улайрч байгаа нь илэрхий байна шүү дээ. Засгийн газар өөрийн захиалсан шүүхийн шийдвэрийнхээ ард нуугдаад байна гэсэн үг. Уг нь төрийн залгамж чанар, улс төрийн соёл гэж байх ёстой баймаар юм.

-Б.БямбасайханДа.Ганболд нарыг ямар үндэслэлээр хоёр шатны шүүхээс гэмт хэрэгт буруутган ял шийтгэснийг уншигчдад эргэн сануулах уухоёулаа?

-УИХ-ын Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх тухай 2014 оны 34 дүгээр, Эдийн засгийн хүндрэлээс гарах тухай 2015 оны 41 дүгээр тогтоолоор Засгийн газарт “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийхийг үүрэг өгсөн. Зүгээр ч үүрэг өгөөгүй, “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд саад учруулсан албан тушаалтанд хуулийн хариуцлага тооцож энэ талаар эргэж УИХ-д зургаан сар тутам тайлагнаж байх хугацаатай үүргийг Засгийн газарт өгсөн. Ингээд Засгийн газрын 2015 оны 20, 21, 27 дугаар хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдын дөрвөн удаагийн захирамжийн дагуу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нар албан үүргийнхээ дагуу Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зураад өнөөдөр гэмт хэрэгт буруутгагдаад явж байгаа. Ажлаа хийх явцдаа хувьдаа хөрөнгө завшсан, хулгай хийсэн, хувийн ашиг сонирхлоо ямар нэгэн байдлаар гүйцэлдүүлсэн бол Эрүүгийн хуулиар ял шийтгэх үндэслэлтэй төдийгүй ял шийтгэл гарцаагүй байх зарчим үйлчилнэ. Гэтэл энэ хүмүүс нэг ч төгрөг завшаагүй, хувийн ашиг сонирхлоо огт гүйцэлдүүлээгүй. УИХ-ын эрх олгосны дагуу Засгийн газрын удаа дараагийн хурлаар нэг бүрчлэн хэлэлцүүлж, Дубайн төлөвлөгөөний төсөл, удирдамжийг баталсан байхад өнөөдөр ял эдлээд сууж байна.

-Ямар хууль зөрчсөн гэж буруутгадаг вэ?

-Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг тухайлбал, кабинетын зарчмаар шийдвэрлэх асуудлыг Ерөнхий сайд дангаар шийдвэрлэж эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэх үйлдэлд хамаатуулан буруутгадаг. Засгийн газрын тухай хуулийг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн зөрчих боломжтой, харин иргэд, аж ахуйн нэгж зөрчих боломжгүй. Засгийн газрын шийдвэрийг иргэн, аж ахуйн нэгж биелүүлж хэрэгжүүлэх үүргийг хуулиар хүлээхээс биш зөв бурууг хэлэлцэн шүүх эрх байхгүй. Гэтэл прокуророос Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэх, хэрэгжүүлэхгүй байх, хуулийн байгууллагад мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгасан. УИХ, Засгийн газрын бүх түвшинд шийдвэр гарчихаад байхад төрийн өмчит компанийн захирал түүнийг хэрэгжүүлэхгүй, наад шийдвэр чинь зөв буруу, хууль зөрчсөн гэж эсэргүүцэх эрх байхгүй.

-Олон нийтийн дунд Дубайн төлөвлөгөөг батлаад баахан хөрөнгө мөнгө завшсан гэх ойлголт байдаг л даа...?

-Иргэн Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын тухайд хувьдаа хөрөнгө завшсан, хулгай хийсэн гэх асуудал яригддаггүй юм. Хуулийн байгууллага хоёр жил гаруй хугацаанд нууцаар мөрдөн шалгах ажиллагаа гүйцэтгэсэн ч ажлаа хийж явсан гэмгүй хүмүүсээс буруу юм илрэхгүй нь тодорхой. Дахиад хэлье, улстөрчдөд холбогдох эрүүгийн хэргүүдэд байшин сав, машин тэрэг, хөрөнгө мөнгө завшсан, хураагдсан гэх асуудал яригдаж байдаг ч иргэн Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын хувьд тийм зүйл байдаггүй.

-Да.Ганболд нарт төлөвлөгөөг батлахаас өөр сонголт байгаагүй юуэсвэл ямар нэг сонголт байхад нүдээ аниад өнгөрөөчихсөн зүйл бий юү?

-Засгийн газраас нэгэнт гарсан шийдвэрийг төлөвлөгөөнд тусгасан байдаг. “Оюу толгой” төслийг гацаанаас гаргах шийдэл дээр бол өөр сонголт байхгүй. Нэгэнт бодитой гарсан “Оюу толгой” төсөлд зарцуулагдсан зардлыг шалгаад зөвшөөрөхгүй гээд яах билээ, нөгөөтэйгүүр өмнө нь гэрээгээр тогтворжуулсан татварын нөхцөлөөсөө буцаан ухарч болохгүй шүү дээ. Монголын төр тэгвэл хөрөнгө оруулагчийнхаа өмнө хүлээсэн үүргээ зөрчинө. УИХ, Засгийн газар, Ерөнхий сайд, Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл, толгой компанийн шийдвэр бүх түвшинд гарчихаад байхад төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажил үүргээ гүйцэтгэхээс өөр сонголт байхгүй.

-Энэ хэрэгт тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг шууд буруутгасан байдаг байх аа?

-Хэргийг уншихаар Ч.Сайханбилэгийг шууд буруутгасан байдаг юм. Бусад нь Засгийн газар, Ерөнхий сайдаас өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн гэх ялтай. Бүр “Засгийн газраас өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үүрэг даалгаврыг биелүүлсэн” гэж яллах дүгнэлт, шүүхийн шийдвэрт цохон тэмдэглэж байгаад буруутгадаг. Уг нь энэ хэргийн гол зангилаа болсон Ч.Сайханбилэгийн гэм буруугийн асуудлыг эхэлж шийдвэрлэсний дараа үүрэг даалгавар биелүүлсэн хүмүүсийн асуудлыг ярих ёстой. Тухайн үед Ч.Сайханбилэг “Би Дубайн төлөвлөгөөг хар толгойгоороо хариуцна, улс төр нь миний хэрэг. Та нар зүгээр л ажлаа хийцгээ” гэж үүрэгдэж байсан атал өнөөдөр өөрөө эзгүй, харин ажлаа хийсэн нь шоронд сууж байна даа. Ер нь бол Ч.Сайханбилэгийг эзгүйд нь эчнээ яллачихсан.

-Шинжээчдийн асуудал нэлээд шүүмжлэл дагуулдагТанд ч хэлэх үг бий байх...?

-Шинжээчид УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр удаа дараа хэлэлцэж баталсан 2009, 2011 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргаад үргэлжлүүлээд Дубайн төлөвлөгөө нь хууль бус хэлцлийг үргэлжлүүлсэн гэж үзсэн. Уг нь шинжээч хараат бус хөндлөнгийн бие даасан байх хуулийн шаардлагатай. Гэтэл Засгийн газрыг төлөөлж Сангийн яамыг хохирогчоор тогтоосон атлаа Сангийн яамны харьяа Татварын ерөнхий газрын татварын байцаагчдыг шинжээчээр томилсон байдаг юм. Угтаа бол хохирогч, шинжээч бүгд л Засгийн газрыг төлөөлчихсөн. Татвар хураагчийг татварын шинжээчээр томилсон. Нөгөө талаас хохирсон гэх Сангийн яамны шууд албан тушаалын эрхшээлд байдаг шинжээчид татвар авахгүй гэвэл ажилгүй болно биз дээ. Шинжээч нар Монголын төрийн эрх барих, удирдах дээд байгууллагууд хууль зөрчсөн гээд сүүлдээ шүүхийн эрх хэмжээнд халдаж хууль тайлбарласан дүгнэлт гаргасан нь хараат бусаар ажиллаж чадаагүйн илрэл болов уу. Татварын байцаагчийг шинжээчээр ажиллахыг хуулиар шууд хориглодог. Оюу толгойд татварын хөнгөлөлт үзүүлсэн гэх асуудлаар хариуцсан татварын байцаагчийг шинжээчээр томилоод хохирогч нь танай дарга шүү гэхээр ямар шийдвэр гаргах нь тодорхой л доо. Мөн татварыг зөвхөн татварын байцаагчийн акт, дүгнэлтээр ногдуулахаас шинжээчийн дүгнэлтээр ногдуулах тухай хууль байхгүй.

-Ингэхэд хохирлын асуудлыг шүүх тогтоосон бил үү?

-Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирол байхгүй болсон. Шинжээч сонирхлын шууд зөрчилтэйн дээр дүгнэлт нь үндэслэл муу гарсан, хууль зөрчсөн байсан. Мөн дээрээс нь хохирогч хохирлоо Оюу толгойгоос нэхэмжилнэ гэдгээ илэрхийлж, улмаар прокурор хохирлыг жич нэхэмжлэх санал гаргасан. Материаллаг бүрэлдэхүүнтэй буюу бодит хохирол шаарддаг гэмт хэргийн тухайд хохирол нотлохгүйгээр ял шийтгэдэггүй хуультай. Гэтэл манай шүүх хохирлоо хожим нэхэмжлээрэй, урьдчилаад ялаа өгчихье гэсэн шийдвэр гаргасан. Засгийн газар Оюу толгойгоос хохирол нэхэмжлэхгүй бол яах вэ, нэхэмжлээд нотлогдохгүй бол яах вэ, хожим нөхөж цагаатгах юм уу гэдэг олон асуулт үлдээсэн. Нэмж хэлэхэд, Оюу толгойг энэ хэрэгт огт оролцуулаагүй. Татварын хөнгөлөлт эдэлсэн гэж байгаа бол энэ хэрэгт шалгах, ядаж иргэний хариуцагчаар оролцуулж давуу байдал олж авсан гэх татварын талаарх байр суурийг нь сонсох ёстой шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин