• Эхлэл
  • Хүүхдийн 100 мянган төгрөгийг олгохтой холбогдуулан АХБ-аас 170 сая ам.долларын нэмэлт зээл авна

Хүүхдийн 100 мянган төгрөгийг олгохтой холбогдуулан АХБ-аас 170 сая ам.долларын нэмэлт зээл авна

2021/05/20

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна.

Уг хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралданаар хэлэлцээд дэмжсэн билээ.

Хөтөлбөрийн хүрээнд 2020 онд 300 сая ам.доллар баталж, үүнээс 200 сая ам.доллараар төсвийн дэмжлэгийн хоёр хөтөлбөр, мөн нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн 26.4 сая ам.долларын төсөл, нийгмийн эрүүл мэндийн салбарт шаардлагатай яаралтай тоног төхөөрөмж худалдаж авахад чиглэсэн 30 сая ам.долларын төслийг хэрэгжүүлж байна. Үлдсэн эх үүсвэрээр “Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Харин өнөөдөр хэлэлцэх санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хүрээнд 170 сая ам.долларын нэмэлт эх үүсвэр авах асуудлыг тусгасан байна.

Уг санхүүжилтийн 100 сая ам.долларыг төсвийн дэмжлэгт, 70 сая ам.долларыг 2021 оны Долоодугаар сар хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг олгоход, үлдсэнийг нь цар тахлын эсрэг вакцин худалдан авах санхүүжилтэд зарцуулахаар тооцжээ.

Азийн хөжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, зээлийн жилийн хүү нь хоёр хувь байх бол энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн зургаан сарын хүү дээр 0.5 хувийн шимтгэл болон хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх нөхцөлтэй юм.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "2020 оны Дөрөвдүгээр сарын 23-нд Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий гэрээг Азийн хөгжлийн банктай байгуулсан. Цар тахлын үеийн хүндрэлийг давж туулахад зээлээ ашиглана гэж ерөнхий гэрээ байгуулсан.

Шуурхай хариу арга хэмжээ авах ерөнхий төлөвлөгөөний хүрээнд төсвийн дэмжлэг авч эх үүсвэрээ бүрдүүлж байна гэж ойлгож болно. Хүүхдийн мөнгөний санхүүжилтэд зарцуулах болон зайлшгүй шаардлагатай үед хэрэглэнэ гэж батлуулж аваад энэ оны 3, 4 дугээр улиралд төсвийн нөхцөл байдлаа харж байгаад шаардлагатай үед хэрэглэх төлөвлөгөөтэй байгаа.

Монгол Улсын хувьд ойрын 10 жил хамгийн их дарамттай, өр зээл төлөх хариуцлагатай үе. Тиймээс гадаадаас зээл, тусламж нэмж авахгүй, одоо байгаа өрийн асуудлаа төсөвт дарамт багатайгаар хойш нь жигдлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2021 оны 05 сарын 21
Сонин хачин