• Эхлэл
  • Шүүхээс Н.Алтанхуягийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгожээ

Шүүхээс Н.Алтанхуягийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгожээ

2021/05/21

Н.Алтанхуягаас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны Тавдугаар сарын 7-ны өдрийн 51 дугаар “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар 2021 оны Тавдугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 2021 оны Тавдугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өчигдөр болсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д /нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан/ зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин