• Эхлэл
  • Б.Пүрэвдорж: Хуурамч шатахууны эсрэг хуулийг хэлэлцэхгүй бол би жагсаал хийнэ

Б.Пүрэвдорж: Хуурамч шатахууны эсрэг хуулийг хэлэлцэхгүй бол би жагсаал хийнэ

2021/06/18

УИХ-ын чуулганы хуралдаан болж байна

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотойгоор үг хэллээ.

Тэрээр "Асуудал нэмэх санал оруулъя. Хуурамч шатахууны эсрэг хуулийг өргөн бариад хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Харамсалтай нь, энэ хуулийн хэлэлцүүлгийг явуулахгүй байна. Хуурамч шатахуун хийдэг нөхөд бидний толгой дээр гараад суучихжээ. Албан тушаалтнуудад нь бөгсөөр нь гартал авлига өгчихсөн гэж ярьдаг. Хэрээс хэтэрч байна. Хятадын хил дээр 6000 мянган чингэлэг гацсан байна. Гэтэл авлига өгдөг тэр нөхөд 50 вагон чингэлэг нэг өдрийн дотор оруулж ирж байна. Тэнд 6000 вагон нам гацсан байхад тэд 50, 50-иар нь оруулж ирж байна шүү дээ. Тэр хуулийг хэзээ хэлэлцэх юм бэ. Хэрвээ би энэ хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэхгүй бол жагсана" гэлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин