• Эхлэл
  • Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргаар Б.Одгэрэл ажиллана

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргаар Б.Одгэрэл ажиллана

2021/07/07

Өнгөрсөн хоногуудад эрүүл мэндийн салбарт үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хэд хэдэн эмнэлгийн даргыг чөлөөлсөн билээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Энэрэл” эмнэлгийн гадаа долдугаар сарын 3-нд нэгэн иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан эмгэнэлт хэрэг явдал гарсан. Үүнтэй холбогдуулан  Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга  Р.Пүрэвдаш, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга Н.Амартүвшин нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргаар Б.Одгэрэл гэх залууг томилохоор шийдвэрлэсэн байна. 

Б.Одгэрэл нь Хүний их эмч, эрх зүйч мэргэжилтэй өмнө нь хувийн хэвшил, ЭМШУИС-д хэлтсийн дарга, Нийслэлийн эрүүл мэндийн газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай юм байна.

Харин Түргэн тусламжийн 103 төвийн дарга Р.Пүрэвдашийн хувьд нь тэтгэврийн нас болсон ч албан тушаалдаа үлдсэн нэгэн гэх мэдээлэл бий.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин