• Эхлэл
  • ВИДЕО: Суумгай хүүдээ зориулж алхуулдаг робот зохион бүтээжээ

ВИДЕО: Суумгай хүүдээ зориулж алхуулдаг робот зохион бүтээжээ

2021/07/29

Францын робот зохион бүтээгч, инженер Жан-Луи Констанца алхах боломжгүй тусгай хэрэгцээтэй хүмүүст зориулан роботжуулсан экзоскелетон /external skeleton/ буюу алхуулах зориулалттай тулгуур төхөөрөмж зохион бүтээсэн байна.  Түүний хүү 16 настай Оскар Констанца тэргэнцэр дээр суудаг бөгөөд нэг удаа ааваасаа өөрт нь зориулж алхуулдаг робот зохион бүтээж өгөхийг хүсчээ. "Робот бос!" гэсэн заавраар робот босдог байна. Хүү "Би өмнө нь бусдын тусламжтай явдаг байсан бол одоо надад хэрэггүй болсон. Бие даасан мэт мэдрэмж төрж байна" гэжээ.  Одоогоор энэ төхөөрөмж нь хэтэрхий хүнд тул хувийн хэрэгцээнд зориулж худалдаалж эхлээгүй байгаа аж. Гэлээ ч Жан-Луи Констанцагийн үүсгэн байгуулсан компани олон арван ийм төхөөрөмжийг дэлхий даяар эмнэлгүүдэд зориулан үйлдвэрлээд байна. Нэг экзоскелет 150 мянган еврогийн үнэтэй аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин