• Эхлэл
  • АНУ-ын сүүлийн онгоц Афганистанаас гарч, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зогсоолоо

АНУ-ын сүүлийн онгоц Афганистанаас гарч, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зогсоолоо

2021/08/31

АНУ-ын сүүлийн онгоц Афганистаны нийслэл Кабулын нисэх буудлаас гарч, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зогсоосон талаар Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгдлээ.

Учир нь Кабул хотноо нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг зогсоохоор тохиролцсон наймдугаар сарын 31-ний шөнө  болсон байна. Талибууд нийгмийн сүлжээнд Америкийн тусгай албаныхантай уулзаж, нисэх буудлыг өөрсдийн хяналтад хүлээн авах үйл явц болж буй талаарх зургуудаа нийтэлсэн тухай ВВС агентлагийн сэтгүүлч мэдээлжээ. Тэд  гадныхан Кабулаас гарсныг тэмдэглэж ёслолын буудлага хийсэн байна.

АНУ нийт 123 мянган хүн Афганистанаас авч гарчээ. НҮБ -ын Аюулгүйн зөвлөл даваа гарагт Афганистан улсаас дүрвэх хүсэлтэй афганчуудыг чөлөөтэй гаргахыг шаардсан тогтоол гаргажээ. Энэхүү тогтоолыг Аюулгүй зөвлөлийн 15 улсаас АНУ, Их Британи, Франц зэрэг 13 улс зөвшөөрч, ОХУ, БНХАУ түдгэлзсэн байна.

Эх сурвалж: ВВС


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин