• Эхлэл
  • Талибанчууд эмэгтэйчүүдийг их сургуульд сурахыг зөвшөөрлөө

Талибанчууд эмэгтэйчүүдийг их сургуульд сурахыг зөвшөөрлөө

2021/09/13

Афганистаны нутаг дэвсгэрийг эрхшээлдээ оруулсан талибанчууд эмэгтэйчүүдийг их сургуульд сурч боловсрохыг зөвшөөрлөө. Гэхдээ үүний тулд заавал хижаб /алчуур/ зүүж, эрэгтэй оюутнуудаас тусдаа ангид суралцах ёстой гэж мэдэгдлээ. 

Талибаны засгийн газрын Боловсролын сайд Абдул Баки Хаккани хэлэхдээ, Талибаныг засгийн эрхэнд байх үед буюу 1996-2001 онд ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудад эмэгтэйчүүдийг сургахыг хориглосон үе рүү буцах бодолгүй байгаа аж. Хакканигийн хэлж буйгаар тус улсын шинэ удирдагчид "Улс орноо шинэ үндэслэн байгуулахыг" хүсч байгаа юм.

Талибанчууд Засгийн эрхэнд ирэхээс өмнө Афганистаны их дээд сургуулиудад эмэгтэй, эрэгтэй хүмүүс хамт сурч байсан бөгөөд эмэгтэй оюутнууд хувцаслалтын ямар ч дүрэм мөрдөх шаардлагагүй байв.

Тэгвэл одоогийн шинэ дүрмийн дагуу эрэгтэй, эмэгтэй оюутны сургалт тусдаа байх бөгөөд эмэгтэйчүүд хижаб өмсөх үүрэг хүлээх болно гэж Хаккани хэллээ. Эрх баригчид дээд боловсролд заадаг хичээлийн найруулгыг мөн шинэчлэн тогтоох юм байна. Ингэснээр нэг талаас Исламын шашны зарчим, дүрэм журам, үнэт зүйлд нийцсэн хөтөлбөр боловсруулах бол нөгөө талаас бусад улс орнуудтай өрсөлдөх боломжийг олгохуйц ухаалаг исламын сургалтын хөтөлбөрийг бий болгох гэнэ.

Эх сурвалж: BBC


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин