• Эхлэл
  • Мардай МУСК: Хэн нь хорт могой байсан бэ?

Мардай МУСК: Хэн нь хорт могой байсан бэ?

2022/03/10

Мардай МУСК: Хэн нь хорт могой байсан бэ?
 

Мардай уран сайхны кино үзэгч олонд хүрлээ.

Харх шиг амьдарч байснаас, Хүн шиг үх гэдэг юутай үнэн бэ? Хэдий муу бүхий дээд ч гэсэн амьдрах чин хүсэлтэй хүн шүү дээ.  Монголын кино урлаг хангалттай хөгжсөн гэдгийг “Мардай” МУСК- ноос харж болох юм байна.
Киноны түүх бол хүн бүрд ойлгомжтой санагдаж байгаа байх. Учир нь түүхэн сэдэвтэй кино гэвч бас нэгэн өвөрмөц зүйл нь түүхийг тэр чигээр нь хуулахгүй өөр олон найруулга санааг нэмсэн нь энэ киног чимэж чадсан юм.  Тухайн үед Мардайн уурхайд дан орос хоригдлууд ажиллаж, монголчууд харуул хамгаалалтад нь гардаг байсан гэх түүхтэй. Тэнд байсан орос хоригдлууд 7 хоног бослого гаргаж уурхайг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн ч дарагдсан гэдэг. Энэ түүхийг уран сайханжуулаж монгол болгон өөрчилсөн нь илүү сонирхолтой, дотно мэдрэмж хүн бүрд өгсөн байх. Мөн тухайн үеийн улс төр нийгмийн талаар зохиомжлон хийсэн ч бас нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаамаар санагдаж байгаа бизээ.


 “Мардай” кино нь “Этик продакшин”, “Dream продакшины” хамтын бүтээл юм. Кино гэдэг зүйл маш олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг учраас үүнд бас цаг хугацаа орно. Мардай кино бүтэн 2 жилийн хугацаанд зураг авалтаа хийгдсэн. Зарим нэгэн мөнгөний киног бодвол хөрөнгө мөнгө, хөлс хүчээ зарцуулсан нь харагдаж байна. Монгол кино гэхээрээ хулхитуулаад сурчихсан хүмүүст хандаж хэлэхэд алзахгүй дээ.

Эротик эмэгтэй
Сүүдэрт ургасан цэцэг киногоор олонд танигдсан жүжигчин У.Учрал нь Мардай киноны гол дүр, олон залуусын ганц цэцэг болон ажиллажээ. Яахуу ганц эмэгтэйгээ шахаад гол дүр гэчихсэн юм шиг санагдлаа.  Уг дүр нь үнэхээр хүнд тээштэй нөхрөө хэлс хэргээр явуулчхаад араас нь очих тэр зоригийг харуулсан. Гэвч  У.Учрал энэ удаад туслах дүрүүдийг давах хэмжээний чадварыг харуулж чадсангүй юм шиг. Гэхдээ яахав киноны гол дүрүүд санасныг бодвол урсгалаараа яваад байгаа ч яг час хийсэн туслах дүрүүд байгаагүй бол энэ кино нэр шигээ Мардай болохгүй байлаа. Дүр болгоны өнцгийг харуулахаас гадна дотоод мэдрэмжийг үнэхээр гайхалтай харуулж чаджээ.

Г.Даваазул vs А.Энхжин

Ихэнх хүмүүс жүжигчин Энхжинг Мардай киноны гол дүрээр харж чадлаа. Гэвч Гантөмөрийн Даваазулын бүтээл гэхээр хэний ч санаанд орохгүй биз. Түүний дүр Мардай уурхай нь даргаар томилогдон алуурчин болсон Гуулингийн дүр, хүн бүрд өрөвдмөөр бас үзэн ядагдмаар санагдсан нь аргагүй. Харин гол дүрийг Энхжин ёстой тултал нь гаргаж чадлаа. Би өөрчлөгдөж харуулах уу? Гэхдээ муугаар гэдэг шиг амьдын тамд очоод нэг дүрээс нөгөөрүү шилжих тэр шилжилтийг гайхалтай харууллаа. Энэ хоёр дүрийн яг хэн нь харх юм бол хэн нь хорт могой вэ? Гэдэг асуултыг та бүхэнд үлдээе.


Гол агуулга
Зүгээр үзэгчийн хувьд хэлэхэд Мардай МУСК-г үзээд хулхитуулсангүй. Түүхэн тулаант кино гээд төрөл жанрыг нь тодотгоод байгаа. Кинонд ямар ч сул текст байхгүй байгаа нь үнэхээр гайхалтай санагдсанаа юунд нуух билээ.
 Жижигхэн зүйлд баярлаж байдаг хүн хамгийн аз жаргалтай байдаг гэж сонссон юм байна. Гэхдээ хүмүүс улам л илүүг хүсэж амьдарч байдаг. Нар байхгүй бол нар хүсэж амьдарна гэсэн үг учир нь нарны элчийг ямар сайхан билээ. Үүнтэй адил тэд ч гэсэн наранд гарахыг хүссэн болов уу? Мардай киноны гол зангилааг дүр бүр өөр өөрийн өнцгөөр харуулах болно. Эцэст нь хэлэхэд “Хүн яг юуны төлөө амьдрах ёстой юм бэ?”
Шүүмжлэж, өө хайх бус, зүгээр л жаргаж үзмээр кино байдаг юм байна. Үг бүр үнэтэй байж чадлаа. Браво!

ЭХ СУРВАЛЖ:GRANDNEWS.MN

Бэлтгэсэн : Н.Цацрал 

Гэрэл зургийг: Н.Цацрал


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин