• Эхлэл
  • Үл таних гурван этгээд иргэн Д.Монголхүүгийн гэрт нэвтэрч, биед нь халджээ

Үл таних гурван этгээд иргэн Д.Монголхүүгийн гэрт нэвтэрч, биед нь халджээ

2022/05/17

 

2022/05/17

Өнгөрсөн шөнө 3 цагийн үед иргэн Д.Монголхүүгийн гэрт гурван этгээд дайрч оржээ. Улмаар биед нь халдсан байна. Энэ талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв6

Тэрээр "Урд шөнө гэр лүү нүүрээ битүү халхалсан 3 залуу халдаж орж, ирж зодчихоод зугтчихлаа. Ийм дээрээ тулж байгаа бол одоо амиа хамгаалж буу, хутга халааслаж явж байхаа хэлчихье. Тэр 3 одоо миний ФБ, твиттерыг сахиад сууж бгаа байлгүй" гэжээ. 

Болсон явдлын талаар өөрөөс нь тодруулахад "Өнгөрсөн шөнө 3 цагийн үед үл таних хүмүүс гэрийн хаалга нүдсэн. Тасралтгүй цохиод байхаар нь очиж, хэн бэ гэж асуусан чинь "Монголоо ахаа юмаа мартчихаж" гэхээр хаалгаа онгойлгосон. Гэвч гэнэт л үл таних гурван этгээд орж ирээд цохисон. Хоёр гурван удаа өшиглөчихөөд зугтчихсан. Би энэ талаар одоо Баянгол дүүргийн Цагдаад мэдэгдэх гэж байна" гэв. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин