• Эхлэл
  • Израиль вакцины дөрөв дэх тунг эрсдэлт бүлгийнхэнд хийлгэхийг зөвлөлөө

Израиль вакцины дөрөв дэх тунг эрсдэлт бүлгийнхэнд хийлгэхийг зөвлөлөө

2021/12/24

 

2021/12/24

Израилийн Эрүүл Мэндийн Яам өчигдөр буюу пүрэв гаригт ковидын вакцины дөрөв дэх тунг хурдан тархаж буй Омикроны хувилбарын эсрэг тариулах хэрэгтэй хэмээн мэдээллээ.

Эрх баригчид эрдэмтэд зөвлөсний дагуу хэлэлцсэн байна.

Шинжлэх ухаанд тийм ч их мэдээлэл байхгүй ч тахлын эсрэг хариу арга хэмжээ авах зөвлөхүүд боломжит үр ашиг нь эрсдэлээс давсан гэж дүгнэн, гурав дахь тунг хийснээс хойш хэдхэн сарын дараа дархлаа суларчихна тиймээс вакцины нэмэлт тунг хойшлуулах нь хэтэрхий оройтсон хамгаалалт байж магадгүй гэж маргасан байна.

Хэрэв Эрүүл мэндийн яам зөвлөлийн зөвлөмжийг зөвшөөрвөл Израиль эрсдэлтэй бүлэг буюу 60-аас дээш насныхан, дархлаа суларсан хүмүүс болон эрүүл мэндийн ажилтнуудад ням гаригаас эхлэн дөрөв дэх тунг хийж эхлэх аж.

Дээд түвшний албан тушаалтнууд энэ алхамыг дэмжжээ.

Зөвлөх хэсгийн ахлагч доктор Боаз Лев лхагва гаригийн орой болсон хэвлэлийн бага хурал дээр "Бид вакцин хийлгэхгүй бол төлөх үнэ өндөр болно" гэж мэдэгджээ. 

Омикроны тархалтыг "цунами эсвэл хар салхи" гэж тайлбарлахдаа тэрээр "Бидэнд шийдвэр гаргах тийм их цаг байхгүй" гэсэн байна.

Зарим эрдэмтэд одоо хийлгэх дөрөвдүгээр тунг хэтэрхий эрт байна гэж маргаж байгаа юм. Цөөн хэдэн гишүүд богино хугацаанд олон удаа вакцин хийлгэсний дараа ахмад настнуудын дархлааны хариу урвал сулрах эсвэл сульдах талаар санаа зовж байгаагаа илэрхийлсээр байна.

Нөхцөл байдлын хувьд Израиль улс оршин суугчдадаа зуны улиралд гурав дахь удаагаа тунгаа хийх санал тавьсан анхны орнуудын нэг байсан бөгөөд дөрөв дэх тунг хийхдээ бусад үндэстнүүдээс хамаагүй түрүүлэхээр боллоо.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин