• Эхлэл
  • Дархлаажуулалтын IV тунг ирэх долоо хоногоос хийж эхэлнэ

Дархлаажуулалтын IV тунг ирэх долоо хоногоос хийж эхэлнэ

2022/01/06

 

 

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын IV тунг ирэх долоо хоногоос хийхээр бэлдэж байгаа тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.

Тэрээр “Омиркон хувилбар Монголд орж ирэх нь цаг хугацааны асуудал. Тиймээс маскаа сайтар зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайн барих шаардлагатай. Түүнчлэн дархлаажуулалтын III тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Мөн дархлаажуулалтын IV тунг ирэх долоо хоногоос сайн дурын үндсэн дээр хийхээр бэлдэж байгаа” гэлээ. 

Дархлаажуулалтын III тундаа хамрагдаад гурван сар болсон иргэд IV тунд хамрагдах боломжтой аж.

Өнөөдрийн байдлаар, зорилтот бүлгийн 48.2 хувь нь дархлаажуулалтын III тундаа хамрагдаад байна.

Коронавирусийн Омиркон хувилбар 138 улсад тархаад байгаа юм. Шинж тэмдэг нь голлон халуурах, толгой, үе мөч, хоолой өвдөх, ханиалгах байдлаар илэрч буй. Манай улсад, шинэ жилийн баярыг өргөн тэмдэглэсэнтэй холбоотойгоор өчигдрөөс халдвар нэмэгдэж өдөрт 500 орчим тохиолдол бүртгэгдэх болсон байна. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин