• Эхлэл
  • Ц.Элбэгдорж: Би гишүүн болмооргүй байна

Ц.Элбэгдорж: Би гишүүн болмооргүй байна

2023/01/28

УИХ-ын гишүүн Н.Учралын зүтгүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль, шинэ Үндсэн хуулийн төсөл зэрэг өөр хоорондоо уялдаа холбоотой мэт иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаан боосон хуулийн гуравхан хоногт баталсан, Монгол Улсыг бүгд найрамдах засаглалд эргүүлэн шилжүүлэх эцэг хуулийн төсөл зэргээс үүдэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ. Энэ тухайгаа "Юу болоод байнаа. Албан тушаалтанг шүүмжилбэл шүүхэд дуудагддаг. "Сошиал орчинд хүний эрхийг авлах"-ыг яаравчлан баталдаг. Бас шинэ ҮХ-ийн төсөл. Тэнэглэлд хязгаар байна уу? Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүсийг УИХ-ын гишүүнээр шууд томилно гэсэн үү? Эхлээд нэг юм хэлчихье. -Би тийм томилгооноос татгалзаж байна." хэмээн бичсэн байна.

Тэгвэл энэ бүхнээс үүдэн үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүст хандан нэгэн challenge-д дуудсан байна. Ингэхдээ УИХ-ын гишүүнээр томилогдохгүй, шинэ Үндсэн хуулийн төслийг эсэргүүцэж байна гэсэн хаштагийг ашиглахыг уриалжээ. Энэ талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэхгүй байх нь дэмжсэн болох гээд буйг мөн анхааруулжээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин