• Эхлэл
  • Дээд шүүхийн гадаа “Женко ” гарч ирэв

Дээд шүүхийн гадаа “Женко ” гарч ирэв

2023/02/09

АН-ын даргын бүртгэлийн асуудлыг хэлэлцэх өдөр “уламжлал” ёсоор Дээд шүүхийн гадаа хүмүүс цуглав. Харин энэ удаад сонирхолтой нь өнгөрсөн жилийн хавар, дөрөвдүгээр сард Х.Баттулгыг бүртгэх ёстой гэж жагсаж байсан “Женкочид” гарч ирж, Л.Гантөмөрийг ч, Д.Ганбатыг ч бүртгэх ёсгүй гэж мэдэгдэв.

Араас нь нэг “нөхөр” Д.Ганбатыг намын даргаар бүртгэх ёстой гээд бүр бантан хутгаж орхив. Яг сайхан зэрэгцэж зогсч байгаад л нэг нь аль нь ч биш гээ л нөгөө нь Д.Ганбат мөн гээ л бантан, жонхуу цаашаа. Угаасаа ч АН-ын даргын асуудал бантан цаашаа болоод байгаа хойно. Сонирхолтой нь өчигдөр Хөгжлийн банкны нээлттэй сонсгол дээр Х.Баттулга гарч ирсэн бол өнөөдөр Дээд шүүхийн гадаа Х.Баттулга намын дарга болох ёстой гэж гарч ирж байгаа нь  АН-ын хэрүүлийн учгийг гаргаад байх шиг.

За ямар учиртай, хэрүүлтэй ч байсан Монгол Улсын хуулиар бол яг шүүхийн хэлэлцүүлэг болж байхад ийн гадаа нь бахиралдах нь шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого гэж үздэг юм л даа уг нь. Аль тал нь гэлтгүйгээр АН-ынхан одоо болимоор юм.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин