• Эхлэл
  • ЖДҮ-ийн зээлийн санхүүжилтийн үр дүнд 52153 ажлын байр шинээр бий болжээ

ЖДҮ-ийн зээлийн санхүүжилтийн үр дүнд 52153 ажлын байр шинээр бий болжээ

2023/12/22

Жижиг дунд үйлдвэрлэлд сүүлийн жилүүдэд зарцуулсан зээлийн санхүүжилт болоод нийт хичнээн ажлын бий болгосон талаар:

ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ, САНХҮҮЖИЛТ: • 2009-2023 оны хооронд Төсөл сонгон шалгаруулах хороо болон дэд хороонд хандан 31,218 төсөлд 4 их наяд 776,2 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн төсөл ирүүлсэн бөгөөд үүнээс нийт эрэлтийн 21,8% буюу 8,601 төсөлд 1,039.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг 2023 оны 11 дугаар сарын 21-ний байдлаар олгоод байна.

ЗЭЭЛИЙН БАЙРШИЛ: • 2009-2023 оны хооронд хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт авсан иргэн, аж ахуй нэгжүүдийн 54,0% буюу 561,1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Улаанбаатар хотын 2,439 иргэн, аж ахуй нэгжид, 46% буюу 478,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 6,162 орон нутгийн иргэн, аж ахуй нэгж авсан.

АЖЛЫН БАЙР: • 2009-2023 оны хооронд хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт авсан иргэн, аж ахуй нэгжүүд Улаанбаатар хотод 15,804 ажлын байр хадгалж, 24,660 ажлын байр шинээр нэмэгдүүлж, орон нутагт 22,892 ажлын байр хадгалж 28,493 ажлын байр шинээр нэмэгдүүлсэн бол нийт 38,696 ажлын байр хадгалж, 52,153 ажлын байр шинээр нэмэгдүүлсэн.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин