• Эхлэл
  • Дорноговь аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Дорноговь аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

2024/04/21

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын төвөөс зүүн хойд зүгт 34 км зайд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний 11:41:08 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Сүүлийн үед газар хөдлөлтийн давтамж ойр ойрхон бүртгэгдэж байгаа учраас иргэд та бүхнийг анхаарал сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Улаанбаатар хот болон ойр орчмын бүс нутагт газар хөдлөлтийн идэвхжил өмнөх жилүүдээс харьцангуй өндөр байгаа. 2005 оноос нийслэл болон ойр орчмын бүсэд газар хөдлөлтийн тоо эрс нэмэгдсэн. Улаанбаатар хот орчмыг тойрсон зургаан идэвхтэй хагарал байдаг.

Идэвхтэй хагарал гэдэг нь хэдэн мянган жилийн өмнө болж байсан хүчтэй газар хөдлөлтийн ул мөр бөгөөд ийм хагарлуудыг илрүүлэн газар хөдлөлтийн процессуудыг судалдаг. Эдгээр судалгааг хийсний дүнд Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогдох болсон. Нийслэл орчимд үүсээд буй хүчтэй газар хөдлөлтийн голомтуудад үнэлгээ хийхэд Улаанбаатар хотоос баруун тийш 50 км-ийн зайд 80 км гаруй урттай хагарал байгаа нь тогтоогдсон. Уг хагарал дээр 7.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай байдаг аж. 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин