• Эхлэл
  • Ахмадуудын тэтгэврийн 80 мянган төгрөгийг бүрэн олгосон гэв

Ахмадуудын тэтгэврийн 80 мянган төгрөгийг бүрэн олгосон гэв

2026/01/04

Засгийн газрын 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний ээлжит хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж, уг нэмэгдлийг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжүүлэхээр болсон юм.

Энэхүү шийдвэрийн хүрээнд 2026 оны оны эхний өдөр 524.7 мянган тэтгэвэр авагчдад 496.1 тэрбум төгрөгийн тэтгэврийг нэмэгдлийн хамт цаг хугацаанд нь бүрэн олгосон байна.

Тэтгэврийн нэмэгдэл нь өндөр настны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр болон тахир дутуугийн тэтгэвэрт хамрагдаж буй иргэдэд адил тэгш үйлчилж байгаа бөгөөд иргэдийн амьжиргааны түвшнийг хамгаалах, инфляцын нөлөөг бууруулах зорилготой хэмээн холбогдох албаныхан онцолж байна. Мөн тэтгэврийн санхүүжилтийг саадгүй, тогтвортой олгох үүднээс улсын төсөв болон нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөлтийг бодит нөхцөлд нийцүүлэн хийсэн гэв. Цаашид тэтгэврийн бодлогыг шат дараатайгаар шинэчлэх, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллана гэж Засгийн газар мэдэгдээд байгаа юм


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна