
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагнал гардуулах ёслол өнөөдөр /2026.01.13/ Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.
Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс Бяраагийн Чимидийн нэрэмжит 2026 оны Монгол Улсын Их Хурлын шагналыг Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Эрхэсхулан нарын туурвисан “Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” бүтээлд хүртээлээ.
Энэ үеэр УИХ-ын дарга Н.Учрал үг хэлэхдээ "Эрхэм хүндэт зочид төлөөлөгч, эрдэмтэн судлаачид аа. Одоогоос 34 жилийн өмнө Ардын Их хурал, Монгол Улсын Ардчилсан шинэ хуулийг баталснаар энэхүү хуулиар ардчилсан ёс, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж шинэ нийгэм байгуулах эрх зүйн үндсийг тогтоосон ардчилсан гэх тодотголтой шинэ Үндсэн хуулийн эх баригчаар Б.Чимид ажиллаж төр, түмнийхээ өмнө түүхэн гавьяа байгуулсан билээ. Монгол Улсын Их хурлаас төр нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийн эх баригч Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор профессор Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг бүтээлийн шагналыг 2015 оноос жил бүр олгож ирсэн билээ. Энэхүү шагналыг УИХ-ын төлөөлөх, хууль батлах, хянан шалгах үйл ажиллагааны онол арга зүйг боловсронгуй болгох, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хууль болон захиргааны эрх зүй, Үндэсний эрх зүйг боловсронгуй болгох, судалгаа шинжилгэн дээр суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр туурвисан шилдэг бүтээлд жил бүр олгодог.
Монгол Улсын УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс Б.Чимидийн нэрэмжит 2026 оны Монгол Улсын Их хурлын шагналыг Хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа, Хууль зүй ухааны дэд доктор, проФессор Ж.Эрхэсхулан нарын туурвисан Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал бүтээлд олгохоор шийдвэрлэлээ.
"Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал" бүтээл нь бүтцийн хувьд 13 бүлэг 76 дэд хэсэг, ном зүйгээс бүрдсэн 320 гаруй хуудастай томоохон хэмжээний бүтээл бөгөөд Эрүүгийн процессын ерөнхий эрх зүйн ерөнхий тусгай ангийн асуудлыг бүхэлд нь агуулснаараа онцлогтой юм. Түүнчлэн, бичлэгийн хэлбэрийн хувьд сурах бичиг болон монографыг онцлогийг агуулснаараа арга зүйн чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна. Энэхүү бүтээл нь үндэсний эрх зүйн тогтолцоог төлөвшүүлэн бэхжүүлэхэд бодиттой хувь нэмэр оруулсан. Монгол Улсын эрүүгийн процессын эрх зүйн асуудлыг дэлгэрэнгүй задалж шинжилсэн бүтээл болсон бөгөөд эрдэмтэн судлаачид, оюутан залуусын эрдэм шинжилгээ, судалгааны үнэ цэнтэй эх сурвалж, сургалтын чухал хэрэглэдхүүн болно гэдэгт итгэл төгс байна" хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.



Сэтгэгдэл байхгүй байна