• Эхлэл
  • Манай улс өнгөрсөн онд дэлхийн 158 орны бараа импортолжээ

Манай улс өнгөрсөн онд дэлхийн 158 орны бараа импортолжээ

2026/01/14

Импортын дийлэнх буюу 40.7 хувийг нь БНХАУ, 24.5 хувийг нь ОХУ, 9.6 хувийг нь Япон, 4.1 хувийг нь БНСУ, 3.7 хувийг нь АНУ, 2.3 хувийг нь ХБНГУ-аас оруулж ирснийг Гаалийн ерөнхий газрын тайланд дурдсан байна.

Гадаад худалдааны бараа эргэлт өнгөрсөн онд 27013.7 сая ам.доллар болж 2024 оныхоос 384.5 сая ам.доллар буюу 1.4 хувиар багасав. Экспортын дүн импортынхоос 4389.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа. Нийт экспортын 99.2 хувь нь чулуун болон хүрэн нүүрс, зэс, молибден, хайлуур жонш, төмрийн хүдэр, цайрын хүдэр, нефть эзэлжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна