• Эхлэл
  • Өвөл, хаврын морины уралдаанд унаачаар хүүхэд оролцуулбал Зөрчлийн хуулиар торгоно

Өвөл, хаврын морины уралдаанд унаачаар хүүхэд оролцуулбал Зөрчлийн хуулиар торгоно

2026/01/14

Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаар өвөл, хаврын улиралд зохион байгуулагдаж буй хурдан морины уралдаанд 18-с доош насны хүүхдийг оролцуулахгүй байх шийдвэр гарч өвөл, хавар хүүхдийг морины ажил, сунгаа, бэлтгэлийн үед оролцуулбал зөрчлийн арга хэмжээ авч ажиллах зохицуулалт үйлчилж буй.

Түүнчлэн, Гэр бүл, хүүхэд хөгжил хамгааллын газар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хурдан морины унаач хүүхэд хагас, бүтэн өнчин эсэх, үрчлэгдсэн, эрсдэлт бүлэгт хамаардаг эсэх гэх мэт бүртгэлийг дэлгэрэнгүй хийх зөвлөмжийг хүргүүлсэн

Өнгөрсөн 29 жилийн хугацаанд 52 унаач хүүхэд амь насаа алдсан гэсэн зөвхөн зөвхөн бүртгэгдсэн тоо байдаг. Бүртгэгдээгүй тохиолдлууд байхыг үгүйсгэхгүй гэдгийг албаныхан хүлээн зөвшөөрдөг.

Өнгөрөгч 2024 онд 11 мянга гаруй унаач хүүхэд бүртгэгдсэнээс 1000 гаруй нь өөрийнхөө морь, үлдсэн нь гэрээгээр эсвэл тохиролцож өвөл, хаврын морин уралдаанд морь унасан байжээ.

Уралдаанч хүүхэд бүрт бүтэн жилийн хугацаатай, 100,000 төгрөгийн хураамжтай, 20 сая төгрөгийн нөхөн төлбөр олгох даатгалыг заавал хийлгэх ёстой.  Мөн хурдан морины уралдаанд хүүхдийг оролцуулахдаа эцэг эх, уяач, хүүхдийн хооронд гуравласан гэрээ заавал байгуулсан байх ёстой юм.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна