
Өмнөд Солонгосын шүүх ерөнхийлөгч асан Юн Сук Ёлыг 2024 оны арванхоёрдугаар сард цэргийн дэглэм зарласнаас үүдэлтэй хэрэгт гэм буруутай гэж үзэн таван жилийн хорих ял оноолоо. Түүнийг цэргийн дэглэм зарласантай холбоотой баривчлах захирамжийг гүйцэтгэхэд эрх баригчдад саад учруулсан, албан ёсны баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, цэргийн дэглэм тогтооход шаардлагатай хууль эрх зүйн дүрэм журмыг дагаж мөрдөөгүй зэрэг хэрэгт гэм буруутай гэж үзжээ.
Юны дэмжигчид өнөөдөр /2026.01.16/ шүүхийн гадна цугларч, шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
“Цэргийн онц байдал зарласан нь бэлгэдлийн чанартай арга хэмжээ байсан бөгөөд сөрөг хүчний намын буруу үйлдлүүдэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой байсан” гэж Юн өөрөө тайлбарлаж байсан билээ. Өмнөд Солонгосын хуулиар төрийн бослого удирдсан хэрэг нь хамгийн хүнд гэмт хэрэгт тооцогддог бөгөөд цаазын ял эсвэл бүх насаар хорих ял оноох боломжтой. Прокурорууд эдгээрээс нэгийг нь заавал санал болгох ёстой байдаг тул Юнд цаазын ял хүсч байсан юм.


Сэтгэгдэл байхгүй байна