
Нийт нутгаар энэ сарын 24-нийг хүртэл цаг агаар тогтуун байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр -32-37 градус, Увс нуурын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндий, Орхон-Туулын бэлчир, Дарьгангын тал нутгаар -26-31 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8-13 градус, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -15-20 градус, бусад нутгаар -20-25 градус байна.
Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Агаарын температур өчигдрийн орчим буюу -20-22 градус байна.


Сэтгэгдэл байхгүй байна