• Эхлэл
  • Төрийн албан хаагчдын чадамжийг оношлох судалгаа явуулна

Төрийн албан хаагчдын чадамжийг оношлох судалгаа явуулна

2026/01/23

Төрийн албаны зөвлөлөөс төрийн захиргааны албан хаагчийн чадамжийг оношлох судалгааг өнөөдөр орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулна.

Судалгаанд оролцогч судалгаа бөглөх холбоосоор нэвтэрч, 30 асуултыг 60 минутын хугацаанд бөглөж, илгээн холбогдох мэдээлэл, зааврыг бэлтгэж, төрийн байгууллагуудад хүргүүлээд байна. Төрийн албан хаагчийн чадамжийг оношлох энэхүү судалгаа нь шалгалт биш тул урьдчилан бэлтгэх шаардлагагүй.

Төрийн албан хаагчийн чадамжийн хүрээг 2025 онд шинэчлэн баталсантай холбогдуулан төрийн захиргааны албан хаагчдын мэдлэг, ур чадвар, хандлага, чадамжийг судлах, чадамжийн хэрэгцээнд суурилсан сургалт, хөгжлийн бодлогыг сайжруулах, хүний нөөцийн төлөвлөлтөд ашиглах үндэслэл бүхий мэдээллийг бүрдүүлж, дүн шинжилгээ хийх зорилготой судалгаа юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна