• Эхлэл
  • Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна

Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна

2026/01/25

Нэгдүгээр сарын 25-ны 20: 00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна


Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, маргааш оройдоо ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28-30 хэм, бусад хэсгээр -21-23 хэм, өдөртөө -13-15 хэм хүйтэн байна. Багануур орчмоор үүлэрхэг, цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -31-33 хэм, өдөртөө -18-20 хэм хүйтэн байна.

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, маргааш оройдоо ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө -29-31 хэм, өдөртөө -15-17 хэм хүйтэн байна.

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр сарын 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур нуурын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -35-40 хэм, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -28-33 хэм, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэлээр -18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -12-17 хэм, бусад нутгаар -21-26 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр -23-28 хэм,, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -18-23 хэм, Говь-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2-7 хэм, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -8-13 хэм, бусад нутгаар -13-18 хэм хүйтэн байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна