• Эхлэл
  • С.Бямбацогт: Зэс хайлуулах үйлдвэрийг 700 сая доллараар барина

С.Бямбацогт: Зэс хайлуулах үйлдвэрийг 700 сая доллараар барина

2026/01/28

Засгийн газрын өнөөдрийн /2026.01.28/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:

-Тэрбээр, "Өнгөрсөн наймдугаар сард зэс хайлуулах үйлдвэр барих төслийн ажлын хэсэг байгуулсан. Энэ хугацаанд багагүй ажил хийлээ. Тухайлбал, ТЭЗҮ боловсруулсан мөн дэлхийн туршлагатай компаниудад хамтран ажиллах санал хүргүүллээ. Тодруулбал, дэлхийн 20 гаруй орны  55  компанид хамтран ажиллах урилга явуулсан. Улмаар долоон улсын 13 компани уг төсөлд хамтран ажиллах саналаа ирүүлсэн. Үүнээс дөрвөн компанийг урьдчилсан байдлаар шалгаруулаад байна. БНХАУ-ын гурван компани, Швейцар улсын нэг компани нэг дэх сонгон шалгаруулалтад шалгараад байна. Үүнээс энэ оны нэгдүгээр сард зэс хайлуулах үйлдвэр барих компанийг эцсийн байдлаар шалгаруулна. 700 орчим сая ам.доллараар хоёр жилийн хугацаанд бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байна. Зэс хайлуулах үйлдвэр барьснаар Эрдэнэт үйлдвэрээс гарч байгаа зэсийн баяжмалыг бүрэн боловсруулж, жилдээ 120 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэнэ. Эрдэнэт үйлдвэр өөрийн барьж байгуулсан технологи, зам, хашаа зэргээсээ хувь эзэмшээд явах боломжтой гэдгийг хэлж мөн Ерөнхий сайд эрчим хүчний салбарт үүсээд байгаа нөхцөл байдлыг хурдан шийдэх чиглэлийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд өгөөд байна" гэлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна