• Эхлэл
  • Хөгжлийн банкны хэрэгт холбоотой 42 хүний шүүх хурал өнөөдөр болно

Хөгжлийн банкны хэрэгт холбоотой 42 хүний шүүх хурал өнөөдөр болно

2026/02/10

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас 2022 оны арванхоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тодруулбал, хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш гурван жилийн хугацаанд анхан, давж заалдах, Улсын дээд шүүхээр хэлэлцэгдэж 38 хүн болон нэг хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Энэ хэргийн талаар Нийслэлийн прокурорын газраас тодруулахад "Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн, 26 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс өнгөрсөн оны есдүгээр сард хэргийг хоёр дахь удаагаа хянан хэлэлцээд, 19 хүн, гурван хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, 23 хүний хэргийг дахин хэрэгсэхгүй болгосон.

Энэхүү шийдвэр Улсын дээд шүүхийн шийдвэртэй нийцэхгүй гэж үзэн, давж заалдах шатны шүүхэд прокурор эсэргүүцэл бичиж, 25 оролцогч гомдол гаргасан.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх оролцогчийн гомдол, прокурорын эсэргүүцлийн дагуу нэр бүхий 42 хүн, гурван хуулийн этгээдэд холбогдох хэргийг 2026 оны  хоёрдугаар сарын 10-ны өдөр хэлэлцэхээр товлогдсон" гэв.

Дашрамд дурдахад, Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт зарим нэгэн шүүгдэгчийн үйлдлийг дөрвөн удаа цагаатгах тогтоол шүүхээс гарч байгаагүй, шүүгдэгчдийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр болоогүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Уг хэрэгт Ерөнхий сайд асан Н Алтанхуяг нарын 80 гаруй хүн шалгагдаж эхэлсэн гэгдэж байсан билээ 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна